• Эхлэл
  • Хятад - Оросын нефтийн хоолойн хоёр дахь хэсэг ашиглалтанд орлоо

Хятад - Оросын нефтийн хоолойн хоёр дахь хэсэг ашиглалтанд орлоо

2018/01/03

Орос-Хятадын хамтарсан “Мохэ-Дацин” нефтийн хоолойн хоёр дахь салаа ашиглалтад орсныг хятадын Төв телевиз мэдээллээ.

Хятадын нефтийн салбарын үндэсний корпорац CNPC “Мохэ-Дацин”-ий хоёр дахь салааг өнгөрсөн 2017 оны арваннэгдүгээр сард угсарч дууссан юм. Ингэснээр Хятадын тал гэрээний дагуу хүлээсэн үүргээ хугацаанаас нь өмнө буюу 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс өмнө биелүүлсэн.

“Мохэ-Дацин” хоолойгоор Хятадын талд жилдээ 15 сая тонн нефть Оросоос импортлон авах юм. Орос-Хятадын нефтийн гол хоолойн болох “Сковородино-Мохэ” 2011 онд ашиглалтад орсон юм.

Эх сурвалж: РИА НОВОСТИ


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин