• Эхлэл
  • ”Санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах” аяны нээлт боллоо

”Санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах” аяны нээлт боллоо

2018/01/11

Монголбанкны санаачлагаар манай улсад анх удаа санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах чиглэлээр хэрэгжиж буй энэхүү аян нь нийт санхүүгийн салбарыг хамарч байгаа бөгөөд уг аяныг Монголбанк, түүний орон нутаг дахь хэлтэс, салбар, банкууд, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Монголын Ипотекийн Корпораци, Монголын банкны холбоо, Хадгаламжийн даатгалын корпораци, Бичил санхүүгийн хөгжлийн сан,  төрийн болон төрийн бус бусад байгууллагуудтай хамтран 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 05 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх 5 сарын хугацаанд зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Аяны хүрээнд хийгдэх үйл ажиллагааг нэг талаас санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг өөрийн болон гэр бүлийн хэрэгцээнд зориулан авч буй иргэн болон жижиг, бичил аж ахуйн нэгжүүд, нөгөө талаас санхүүгийн үйлчилгээ үзүүлэгчид рүү чиглэсэн байдлаар зохион байгуулна. Тухайлбал: Санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээ - мэдээлэл өгөх аргачлал, санхүүгийн хэрэглэгчийн хувийн мэдээлэл, нууцлалын аюулгүй байдал, түүний хамгаалалт,санхүүгийн хэрэглэгчийн гомдлыг шийдвэрлэх, төлбөрийн карт, түүний зохистой хэрэглээ, аюулгүй байдал,  орон сууцны ипотекийн зээл, зээлийн мэдээллийн сангийн тухай зэрэг юм.

Эх сурвалж: MONGOLBANK.MN


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин