• Эхлэл
  • Кодак компани криптовалют гаргахаар болжээ

Кодак компани криптовалют гаргахаар болжээ

2018/01/12

Гэрэл зургийн хэрэгслийн зах зээлд тэргүүлэгч Кодак компани блокчейн технологи дээр суурилсан өөрийн гэсэн цахим төлбөрийн хэрэгсэлтэй болох шийдвэр гаргажээ. Тус компани АНУ-ын Нью-Йорк мужийн Рочестер хотод байрлах компанийн төв байранд биткойн олборлох хэд, хэдэн төхөөрөмж суурилуулсан гэж BBC агентлаг мэдээлсэн юм.

Саяхан Лас Вегас хотод болсон технологийн үзэсгэлэнгийн үеэр Кодак компани криптовалют хөгжүүлэх “Kodak Kashminer” төхөөрөмжөө танилцуулсан юм. Уг төхөөрөмжөөр тус компани “KodakCoin” гаргах юм. Тус компани дэргэдээ блокчейн технологи хөгжүүлэх тусгай алба байгуулж, хөгжүүлэлтийн ажлаа эхлүүлжээ. Одоогоор биткойны үндсэн зарчим дээр тулгуурлан “KodakCoin”-ыг хөгжүүлж байгаа юм. Цахим мөнгө гэгдэж буй криптовалютыг олборлоход цахилгаан зарцуулалт нэмэгддэг ч нэг киловатт цахилгааныг дөрвөн центийн үнэтэйгээр олборлолт хийх боломжтой гэж компанийн зүгээс мэдэгдээд байна.

Кодак компанийн гаргасан цахим мөнгөний хэрэгсэл компанийн бүтээгдэхүүнийг худалдах, худалдан авахад ашиглах бөгөөд нийт зах зээлд гаргахгүй байхаар төлөвлөж байна. “Бид технологийн нэн шинэ ололт амжилтыг нэвтрүүлж, компанийн засаглалаа сайжруулах, бүтээгдэхүүнийг элдэв зардал, чирэгдэлгүй хэрэглэгчдийн гарт хүргэх зорилгоор блокчейнийг нэвтрүүлж байгаа” гэж Кодак компанийн гүйцэтгэх захирал Жефф Кларк ярьжээ.

Энэ мэдээллийн дараа тус компанийн гэж хувьцаа 130 хувиар илүү арилжаалагдсан нь энэ оны хамгийн өндөр үзүүлэлт юм. Анх 1888 онд байгуулагдсан тус компани 2007 оны дэлхийн эдийн засгийн хямралд өртөж улмаас 2009 оноос дампуурлаа зарлах дээрээ тулсан юм. Дампуурлын ирмэгт тулсан Кодак компани 2012 оноос Нью-Йоркын хөрөнгийн биржийн топ 500 индексээс хасагдаж гэрэл зургийн аппарат, камер, халь үйлдвэрлэхээ зогсоожээ. Тус компани энэ цаг мөчөөс эхлэн хэвлэх төхөөрөмж, программ хангамж, ухаалаг утас, төхөөрөмж үйлдвэрлэх болсон юм.

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин