• Эхлэл
  • Төмөр замын асуудлаар зөвлөгөөн зохион байгуулна

Төмөр замын асуудлаар зөвлөгөөн зохион байгуулна

2018/01/17

“Монголын төмөр зам” ТӨХК энэ сарын 22, 23-нд “Төмөр замын зүүн коридор-Бүс нутаг ба уул уурхайн хөгжил” олон улсын зөвлөгөөнийг Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.

Тус зөвлөгөөн нь “Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн төмөр замын зүүн коридорын Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын техник-эдийн засгийн үндэслэлийн санхүү, эдийн засгийн үнэлгээг сайжруулах, ачаа тээврийн судалгааг бодитой тооцох зорилгоор зохион байгуулагдах юм.

Зөвлөгөөнд Монгол Улсын холбогдох яамд болон Дорнод, Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрт олгогдсон ашигт малтмалын болон хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллагууд, мөн ОХУ, БНХАУ-ын холбогдох байгууллагуудын төлөөлөгчид оролцох ажээ.

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин