• Эхлэл
  • DYRBERG/KERN-ийн дараагийн нүүр царай хэн байх бол?

DYRBERG/KERN-ийн дараагийн нүүр царай хэн байх бол?

2018/01/23

DYRBERG/KERN брэнд нь Монголын сор болсон, хүчирхэг бүсгүйчүүдээр өнгө төрхөө илэрхийлдэг билээ. Нэвтрүүлэгч С.Чимгээ, Цензургүй яриа нэвтрүүлгийн хөтлөгч Л.Мөнхбаясгалан, УИХ-ын гишүүн асан, Зориг сангийн тэргүүн С.Оюун, Ардын жүжигчин Н.Сувд гээд олны танил бүсгүйчүүдийн дайчин шаламгай, бусдыг байлдан дагуулагч, үлгэр жишээч шинж чанарыг улам тодотгож ирсэн.  

DYRBERG/KERN брэнд нь үргэлж маркетингийн шинэлэг санаа, хэрэглэгчдийн дунд зохион байгуулдаг сонирхолтой арга хэмжээнүүдээр бусдаас ялгардаг. 2016 онд Монголд анх удаа Semi nude буюу хагас нүцгэн шоуг хийжээ.  Нийгмийн хариуцлагаа ухамсарлаж арга хэмжээг  хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдийн дуу хоолой болгож чадсан. 2017 оны нүүр царай С.Оюун, “Суперрубин” ХХК-ны захирал Э.Халиун нарын санаачлагаар Дауны синдром өвчиндөө шаналж буй А.Саранцацралт охины хагалгааны зардалд зориулсан хандивын худалдааг амжилттай зохион байгуулсан байна. Үйл ажиллагаанд ирсэн зочдын DYRBERG/KERN брэндийн бүтээгдэхүүний худалдан авалтын орлогоос А.Саранцацралт охины эмчилгээний зардалд хандивлагдсан юм.

Харин “Супер рубин” ХХК-ийн хамт олон Dуrberg kern брэндийн дараагийн нүүр царайгаараа хэнийг сонгох нь олны анхаарлын төвд байна.  

 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин