• Эхлэл
  • Б.Навчаагийн шинэ кино удахгүй нээлтээ хийнэ

Б.Навчаагийн шинэ кино удахгүй нээлтээ хийнэ

2018/01/31

Д.Төрмөнхийн зохиолоор Ж.Сэнгэдорж, А.Баттүшиг нарын найруулсан “Лардьма” кино үзэгчдийн хүртээл болоод таван жил өнгөрөв. Уг киноны таван жилийн ойтой давхцуулан “Амьдрал” нэртэй шинэ кино олны хүртээл болох гэж байна. “Амьдрал” киноны продессэрээр жүжигчин Б.Навчаа, топ модель Б.Пүрэвсүрэн нар ажиллаж байгаа бөгөөд киноны нийт планы 95 хувьд жүжигчин, топ модель Б.Пүрэвсүрэн ганцаараа гарах юм байна. “Dharma” фильм кино компанийн бүтээсэн “Амьдрал” киног “Лардьма” киноны үргэлжлэл гэсэн яриа үзэгчдийн дунд гараад байсан ч тийм биш гэдгийг СТА, жүжигчин Б.Пүрэвсүрэн хэлж байна.

Дахин нэг цоо шинэ сэдэв, тэс өөр зохиолыг гаргаж тавьсан гэв. Харин “Ларьдма” киноны хуучин баг уг кинон дээр ажиллаж, кино зохиолыг Д.Төрмөнх зохиолчийн охин Т.Номуунзул бичжээ.  Жүжигчин Б.Навчаа, П.Баярмагнай, Д.Болд-Эрдэнэ, Э.Мөнхтөр нарын тоглосон “Амьдрал” киноны нээлт ирэх гуравдугаар сарын 2-нд болох гэнэ.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин