• Эхлэл
  • ОЛИМПИЙН түүхийг алтан хальснаа МӨНХӨЛЖ буй TV5 телевизийнхэн

ОЛИМПИЙН түүхийг алтан хальснаа МӨНХӨЛЖ буй TV5 телевизийнхэн

2018/02/23

БНСУ-ын Пёнчан хотод эхэлсэн 23 дахь удаагийн өвлийн олимп шинэ рекорд, шинэ амжилтуудыг ар араасаа дагуулсаар тунч өрсөлдөөнтэй үргэлжилж байна.

Хамгийн сүүлд эмэгтэй ганцаарчилсан уран гулгалтын төрөлд өрсөлдсөн Алина Загитова, Е.Медведева нарын үзүүлбэр биднийг өөрийн эрхгүй л зурагтны өмнөөс салгахааргүй болгож орхисон. Үүнээс гадна тэшүүрийн эрэгтэйчүүдийн 500 метрийн уралдаан сэтгэл догдлуулсан мөчөөр дүүрэн байлаа. Гол өрсөлдөөн Норвегийн Х.Лоринцен, БНСУ-ын Ча Мин Кю нарын хооронд өрнөж, фото пинишийн дүнд Норвегийн тамирчин 0,01 секундээр илүүрхэж алтан медалт хүртэж буй торгон агшныг ч мөн л цэнхэр дэлгэцээрээ шимтэн үзлээ. 

Бид Олимп хэмээх их спортын наадмыг цэнхэр дэлгэцээрээ үзээд даруй 14 жил болжээ. Анх 2004 онд айл бүрийн дэлгэцийн хойморт ТВ5 сувгаас Афины зуны олимп шууд хүрч, монголын ард түмэн тамирчдаа уухайлан дэмжиж байсан нь цоо шинэ хуудас байлаа. Түүний араас монголын үзэгчид 2006 онд Турины өвлийн олимп, 2008 онд Бээжингийн зуны олимп, 2010 онд Ванкуверийн өвлийн олимп, 2012 онд Лондонгийн зуны олимп гээд нийт 30 гаруй тив дэлхийн наадмыг монголын телевизүүдийн дэлгэцнээс шууд хүлээн авч үзсэн билээ.

Олимпийн дэвжээг талын Монголтой холбосны дараахан Монголоос олимпийн аваргууд  төрж, Монголчууд телевизийн дэлгэцийг шимтэн үзэнгээ тамирчдынхаа дээлийн захыг мушгин сууж, тэдэнтэйгээ хамт өрсөлдөж, хамт барилдаж, хамт баярлаж, хамт медаль хүртэж байлаа. 

Энэ удаагийн өвлийн олимпийг ч мөн л адил бид цэнхэр дэлгэцээрээ дэргэд нь байгаа юм шиг л тухлан үзэж байна. “Пёнчан-2018” Өвлийн Олимпийн наадмын нээлтийн ёслолын ажиллагаа 2-р сарын 9-ний өдөр орон нутгийн цагаар үдшийн 20 цагт, харин манай цагаар 19 цагт эхэлсэн. Олимпийн наадмын нээлтийн ёслолын ажиллагаа гэхэд дэлхий дахинаа нийтдээ 2,1 тэрбум үзэгч цэнхэр дэлгэцээрээ шууд хүлээн авч үзсэн тоо байна.

Тэгвэл энэ боломжийг  ТВ5 телевизийн хамт олон үзэгч та бидэнд олгож, Өвлийн Олимпийн наадмыг шууд дамжуулан үзэгчиддээ хүргэж байна. "Пёнчан-2018" Өвлийн XXIII дахь удаагийн олимпийн наадмыг шууд дамжуулах эрх өндөр өртөгтэй ч  албан ёсны эрхээ авч монголчуудыг дэлхийтэй хөл нийлүүлэн алхах тэр боломжийг олгож байгаад нь талархаж байна. 

Таныг дэргэд нь очсон мэт сэтгэгдэл үлдээхээр үйл явдлуудыг шуурхай дамжуулахаар ТВ5 телевиз ажиллаж,  цасан цагаан олимпийн мэдээллээр цангааг тань тайлж байна.  

Энэ жил Монголын тамирчид Олимпийн наадмаас медаль хүртсэний түүхэн 50 жилийн ой тохиож байгаа. Түүхэн тэр он цагаас хойш Монгол Улс дэлхийн дэвжээнээс нийт 26 медаль хүртэж, олон улсад эх орноо сурталчилжээ. Энэ шагнал түүчээлж, бид өвлийн олимпийн төрлөөс медаль хүртэх ирээдүй ойрхон гэдэгт итгэнэ.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин