• Эхлэл
  • Эрдэмтэд смарт Фотоволтайк цонхонд тохиромжтой материал гарган авчээ

Эрдэмтэд смарт Фотоволтайк цонхонд тохиромжтой материал гарган авчээ

2018/02/23

Термохромик смарт цонх нь бүрхэг эсвэл харанхуй үед тунгалаг байх ч нарны гийгүүлэлт их хурц үед автоматаар хар өнгөтэй болдог. Гол онцлог нь цонх хар өнгөтэй болохын зэрэгцээ цахилгаан эрчим хүч үйлдвэрлэдэг, энерги хэмнэлтийн төхөөрөмжүүдийн нэг юм.

Berkeley лабораторийн Эрчим хүчний үндсэний лабораторийн салбарын судлаачид нэгэн төрлийн перовскит материалыг гарган авсан байна. Перовскит материал нь одоогоор нарны судалгааны хамгийн их сонирхол татаж буй материалуудын нэг бөгөөд хувиргалтын коэффициент өндөр, тунгалаг төлвөөс тунгалаг бус төлөв рүү эсвэл тунгалаг бусаас тунгалаг төлөв рүү цахилгаан шинж чанарын бууралтгүйгээр шилждэг, тогтвортой ажиллах чадвар гойд сайн фото-идэвхит хагас дамжуулагч материал юм.

Судалгааны багыг Berkeley лабораторийн материалын шинжлэх ухааны хэлтэсийн профессор Peidong Yang удирдан ажиллаж байгаа бөгөөд судалгааны ажлын үр дүнгээ “Nature Materials” сэтгүүлд хэвлүүлсэн байна (doi:10.1038/s41563-017-0006-0).  

Профессор Peidong Yang “Бидний сонирхолыг ихээхэн татаж буй зүйл нь энэхүү материал дээр гаднаас температур эсвэл багахан усны уур хүргэхэд кристал бүтэц нь нэгээс нөгөөд өөрчлөгддөг явдал юм. Кристалл бүтцээ өөрчилсөнөөр материал нь тунгалаг төлвөөс тунгалаг бус төлөвт шилжих ба дээрх хоёр төлвүүд нь яг ижил химийн хольцтой боловч кристал бүтцийн хувьд өөр өөр байна.” хэмээн хэлжээ.

Berkeley лабораторийн эрдэмтэдийн баг эхэндээ термохромик нарны цонхыг зохион бүтээх төлөвлөгөөгүй байсан ба тэд перовскит нарны зайн фазын шилжилтийг судлах мөн органик-органик бусын холимог перовскит метиламмониум хартугалагат иодиумын анхны загварын тогтворжилтыг сайжруулах судалгааг хийж байсан. Тэгээд тэд метиламмониумын оронд Цезийг допен хийн суулгасан байна. Судалгааны багын гишүүн Purdue Их сургуулийн туслах профессор Dou хэлэхдээ “Химийн тогтвортой байдал эрс сайжирсан боловч харамсалтай нь фазын тогтворжилт муу, Нам температурын фазад шилжиж байсан. Энэ нь сул тал боловч бид үүнийг ашигтай давуу тал болгож чадсан” гэжээ.

Энэхүү материал нь гаднаас дулаан авсанаар нам температураас өндөр температурын фаз (тунгалагаас тунгалаг бус төлөв руу) шилжиж эхэлдэг. Лабораторийн нөхцөлд шаардлагат тепмератур нь 100ºC байгаа бөгөөд судлаачид үүнийг 60ºC болгон бууруулах, хоёр төлөв хоорондын шилжилтийн өдөөлтийг хүчдэл өгөх эсвэл чийгшилтийн эх үүсвэрийг бий болгох зэрэг альтернатив аргуудыг хөгжүүлэхээр үргэлжлүүлэн ажиллах болно хэмээн судалгааны багын ахлах, профессор Peidong Yang мэдэгдсэн байна.

 

Мэдээний дэлгэрэнгүй: https://newscenter.lbl.gov/2018/01/22/scientists-discover-material-ideal-smart-photovoltaic-windows/

ЭХ СУРВАЛЖ.МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин