• Эхлэл
  • “Эрдэнэс Тавантолгой”:Захирлын өргөдөл ба шүүхийн шийдвэр

“Эрдэнэс Тавантолгой”:Захирлын өргөдөл ба шүүхийн шийдвэр

2018/03/01

Хуульч Б.Баяр, эдийн засагч Л.Наранбаатар, Ч.Ганхуяг нар “Эрдэнэс Тавантолгой” компанийн засаглал, үйл ажиллагаатай холбоотойгоор шүүхэд гомдол гаргасан. Гомдлын хариуд шүүхээс ямар шийдвэр талаар тэд өнөөдөр /2018.03.01/ танилцууллаа.

“Эрдэнэс Тавантолгой”-ийн хувьцааг ард түмэнд эзэмшүүлэх шийдвэр гарсан 2012 онд Засгийн газар 171 дүгээр тогтоол гарсан. Гэтэл яагаад өнөөдрийг хүртэл иргэд хувьцаа эзэмшигчид компанийн үйл ажиллагаанд оролцох боломжгүй байна вэ гэсэн асуулгыг тэд тавьсан юм. Тэгвэл 2010 онд байгуулагдсан тус компани тухайн үеийн дүрмээ нэг ч удаа шинэчилж бүртгүүлээгүй байжээ. Тиймээс Чингэлтэй дүүргийн шүүхээс “Эрдэнэс Тавантолгой” компани дүрмээ шинэчлэх, компанийн тухай хууль, түүний хэм хэмжээнд нийцүүлэх шийдвэр гаргасан байна. Тиймээс “Эрдэнэс Тавантолгой” компани шүүхийн шийдвэрийг хүндэтгэн компанийг дүрмээ шинэчлэх байх гэж найдаж байгаагаа илэрхийлжээ.

Ийн компанийн дүрмийн асуудлаар шүүхийн шийдвэр гарсан мэдээлэлтэй зэрэгцээд “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал Д.Ариунболд өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх өргөдөл гаргалаа гэсэн мэдээлэл цацагдлаа. Үүнд “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ариунболд өчигдөр /2018.02.28/ болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн гэжээ. Гэхдээ яагаад ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан нь тодорхойгүй. Гэвч түүний хүсэлтийг Засгийн газар хүлээж авах нь нэгэнт тодорхой болсон. Түүгээр ч үл барам түүний оронд тус компанийн тэргүүн дэд захирал Б.Ганхуягийг томилох магадлалтай гэсэн мэдээлэл гараад байна.

Шүүхийн шийдвэр хийгээд гүйцэтгэх захирлын өргөдөл хоёр хоорондоо уялдаа холбоотой эсэх нь одоогоор тодорхойгүй. Гэхдээ Засгийн газрын зүгээс Д.Ариунболдыг ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө гаргах шахалт үзүүлсэн гэсэн жиг жуг бас байгаа юм.

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин