• Эхлэл
  • ”Оюутолгой” 861.5 сая төгрөгийн татвар төлнө

”Оюутолгой” 861.5 сая төгрөгийн татвар төлнө

2018/03/02

“Оюутолгой” ХХК-д хийсэн бүрдүүлэлтийн дараах шалгалтын үр дүн болон тус компанид тавьсан Гаалийн улсын байцаагчийн 2016 оны 12-р сарын 23-ны өдрийн 25/16 тоот актыг Оюутолгой ХХК үл зөвшөөрч нэхэмжлэл гаргасан юм.

Нийслэл дэх захиргааны хэргийн болон давах шатны шүүхээс Гаалийн байгууллагаас шалгаж хууль зүйн бүрэн үндэслэлтэй гэж дүгнэсэн байна. Тус захиргааны хэрэг нь 2018 оны 1-р сард Монгол Улсын Дээд Шүүхээр хянагдаж, тус шүүхээс давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр эцэслэн шийдвэрлэсэн байна.

Ингэснээр “Оюутолгой” ХХК 2013-2015 онд БНХАУ-аас худалдан авсан цахилгаан эрчим хүчний гаалийн үнэд нэмэгдэж тооцогдох нийт 13.2 тэрбум төгрөгийн зардалд нийт 861.5 сая төгрөгийн нөхөн татвар, торгуулийг улсын төсөвт төлөх, цаашид мөн энэ төрлийн зардалд тус компани жил бүр 1-1.5 орчим тэрбум төгрөгийг Гаалийн байгууллагад нэмж төлөхөөр болж байгаа юм.

 

Эх сурвалж: ГЕГ


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • Зочин
    Зээлийн хөнгөлөлт болон бага хүүтэй санхүүжилтийн мэдэгдэл.
    Бид ядуусыг дэмжиж, тэмцэж байгаа
    ядуурлыг бид богино, дунд, урт хугацааны зээл санал болгодог
    нэр томъёо. Санхүүгийн асуудалтай байгаа, Банкинд хориг тавьдаг,
    Файлууд, эсвэл танай төслүүдийг холбох санхүүгийн хэрэгцээ байгаа бол,
     гэрийн зээл. Бид хувь хүмүүс, худалдаачидад хамгийн их хурдтай, найдвартай зээлийг жилд 3% -иар олгодог.
    Дэлгэрэнгүй мэдээллийг бидэнтэй холбоо барина уу.
    vicentiasolara@gmail.com
    vicentiasolara@gmail.com
    Whatsapp: 0033644664081
    2018 оны 03 сарын 15
Сонин хачин