• Эхлэл
  • Орос, Хятад хамтран сарыг судална

Орос, Хятад хамтран сарыг судална

2018/03/06

ОХУ-ын “Роскосмос” болон БНХАУ-ын Үндэсний сансрын захиргаа сансар судлал, тэр дундаа сарыг шинжлэн судлах тал дээр хамтран ажиллахаар төлөвлөж байна. Саяхан Токио хотноо зохиогдсон Сансар судлалын форумын үеэр хоёр улс хамтын ажиллагааны хэлэлцээрт “Роскосмос”-ын захирал Игорь Комаров, Үндэсний сансрын захиргааны тэргүүн У Яньхуа нар гарын үсэг зуржээ.

Уг баримт бичигт тусгаснаар Оросууд “Луна-Ресурс-1” аппаратаа 2022 он гэхэд саран дээр буулгах бол хятадууд 2023 он гэхэд сарны өмнөд хэсэгт сансрын аппаратаа буулгах ажээ. Мөн хоёр тал сансрын орон зайг судлах хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх төв байгуулахаар тохиролцлоо.

Эх сурвалж: РИА НОВОСТИ


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин