• Эхлэл
  • Орост байгалийн үзэгдлийн тоо нэмэгджээ

Орост байгалийн үзэгдлийн тоо нэмэгджээ

2018/03/09

Цаг уурын өөрчлөлтөөс хамааран сүүлийн 25 жилд ОХУ-д тохиолдсон байгаль, цаг уурын гэнэтийн үзэгдлийн давтамж цаашид нэмэгдэн, жилд дунджаар 16 тохиолдолд хүрч болзошгүй хэмээн “Антистихия” төв анхаарууллаа.

Сүүлийн жилүүдэд дэлхийн хэмжээнд байгалийн гэнэтийн үзэгдлийн давтамж нэмэгдэж байгаа. Сүүлийн 20 жилийн байдлаар байгалийн гэнэтийн үзэгдэлд гурван сая гаруй хүн нэрвэгдсэнээс 800 гаруй мянга нь хохирогч болжээ.

ОХУ-ын амын 60 хувь буюу 90 сая гаруй хүн байгалийн гэнэт үзэгдэлд нэрвэгдэх аюул өндөртэй газар нутагт амьдарч байна. Байгалийн гамшиг, гэнэтийн үзэгдлээс жилдээ учирч байгаа хохирлыг дундажлан тооцвол 670-900 тэрбум рубль болж байгаа нь ДНБ-ий 1,5-2 хувь гэсэн үг юм.

“Антистихия” төвийн судалгаагаар байгалийн гэнэтийн үзэгдлийн дийлэнх нь дөрвөөс арваннэгдүгээр сарын хооронд тохиолдож байгаа ажээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин