• Эхлэл
  • О.Баасанхүү:”Эрдэнэт” Хятадын эзэмшилд очих нь үнэн

О.Баасанхүү:”Эрдэнэт” Хятадын эзэмшилд очих нь үнэн

2018/03/09

УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр /2018.03.09/ дуулиан тарж байгаа Эрдэнэт үйлдвэрийн болон Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тэрээр цэц 2015 оны арванхоёрдугаар сарын 4-нд Цэцийн гишүүнийг цэцийн зөвшөөрөлгүйгээр /түүнийг гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газраас нотлох баримттайгаар баривчилснаас бусад тохиолдолд баривчлах, албадан хорих буюу цагдан хорих, эрүүгийн яллагдагчаар татах, мөн орон байр, албан байранд нь үзлэг нэгжлэг хийх, бичиг баримт эд зүйлийг хураан авахыг хориглоно” бүрэн эрхийг нь түдгэлзүүлж болохгүй” гэсэн заалтыг Үндсэн хуульд нийцнэ гэж үзсэн байна.

Иймээс энэ заалтыг хүчингүй болгуулахаар УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхийн хүрээнд хандана гэлээ.

Тэрээр мөн “Эрдэнэт” үйлдвэрийн 49, 51 хувьтай холбоотой асуудлаар

-2013 оны зургадугаар сарын 19-нд “Жаст” группээс тухайн үеийн “Эрдэнэт”-ийн захирал Ц.Даваацэрэнд тодорхойлолт хүргүүлж байжээ. “Д.Сугар, н.Мөнхжаргал, Ч.Ганзориг нарын гарын үсгийг хуурамчаар үйлдэв” гэдгийг тодорхойлов. Энэ мөнгийг манай компани төлнө гэсэн утгатай.

Айлын түмпэнтэй нүүрс хулгайлсан иргэн Ш.Батхүү шиг тодорхойлолт бичээд сууж байвал ямар харагдах вэ?.

Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугартай нэр холбогдсон хэргүүд өмнө нь яригдаж, хэвлэлүүд бичиж байжээ. Тухайлбал, 2013 онд Д.Сугарыг МИАТ-тай холбоотой хэргээр шалгах шаардлага байна гээд Улсын мөрдөн байцаах газраас нийслэлийн Прокурорт хандаж байсан ч Цэцээс эрхийг нь хязгаарлах боломжгүй гээд хамгаалсан.

Д.Сугар цагтаа зөвхөн Төрийн өмчийн хорооны дарга байгаад зогсоогүй маш олон төрийн өмчит компанийн ТУЗ-ийн даргаар ажилладаг байсан. Асуудлыг нь мэдэж байх ёстой хүний нэг. Ийм учраас Ш.Батхүүгийн “Эрдэнэт”-ээр баталгаа гаргуулж, Стандарт банкнаас 109 сая ам.долларын зээл авсан гэх хэрэгтэй холбогдуулж Д.Сугарыг шалгах шаардлагатай гэж үзэж байна.

-Хоёр долоо хоногийн өмнө та “Д.Сугарын гарын үсэг мөн болохыг тогтоосон” гэж мэдээлэл хийж байсан. Одоо болохоор хуурамч байсан гэлээ. Алинд нь итгэх юм бэ?

-Гарын үсэг хуурамч үү, жинхэнэ үү гэдэг чухал биш. Би ч тэр гарын үсгийг хуурамч биш эсэхийг нь тогтоодог юм биш. Ш.Батхүү 2013 онд “Ч.Ганзориг, Д.Сугарын нарын гарын үсэг хуурамч болохыг нь тодорхойллоо” гэсэн бичгийг хүргүүлсэн байдаг.

Асуудлын гол нь Монгол Улс өнөөдөр 109 сая ам.долларын өрөнд орчихоод байна. Дээр нь Төрийн банкинд өртэй. Д.Сугар тухайн үед “Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ийн дарга байсан хэрнээ яагаад энэ мөнгийг төлөх үйл ажиллагаанд хяналт тавиагүй ажилласан юм бэ. Олон улсын арбитраас гарын үсэг нь хуурамч биш гээд шийдвэрээ гаргасан. Биднийг өртэй болгочихоод байна.

Жолооч бусдыг шүргэхэд хариуцлага хүлээдэг. Монголыг 300 орчим тэрбум төгрөгийн өрөнд оруулчихаад байгаа хүн яагаад “Би 461-рүү чинь алхахад асуудалгүй” гээд томроод сууж байдаг юм бэ.

Ийм учраас Ш.Батхүүгийн “Эрдэнэт”-ээр баталгаа гаргуулж, Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас зээл авсан гэх энэ хэрэгт нэр холбогдож байгаа хүмүүсийг бүгдийг шалгаад худал, үнэнийг нь нотлох ёстой. Буруутай этгээдүүдээр өрийг нь төлүүлэх ёстой.

“Эрдэнэт” үйлдвэр барьцаанд орсон. Барьцаагаар дамжаад Хятадын эзэмшилд очих гэж байгаа нь бас үнэн гэлээ.

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин