• Эхлэл
  • Д.Гантулга:Огт тийм юм байхгүй

Д.Гантулга:Огт тийм юм байхгүй

2018/03/13

УИХ-ын гишүүн Д.Гантулга бүрэн эрхээсээ татгалзах гэж байгаа талаар мэдээлэл өнгөрсөн долоо хоногт тарсан. Д.Гантулга “Намайг шалгахад УИХ-ын гишүүний бүрэн эрх саад болоод байгаа юм бол би жирийн иргэн болоод үнэн зөвөөр шалгуулья” гэсэн өргөдөл гаргасныг МАН-ын Удирдах зөвлөл авч хэлэлцэх гэж байна гэсэн мэдээлэл гарсан. Үүнтэй зэрэгцээд түүний сонгогдсон Хэнтийн тойрогт нөхөн сонгууль явуулбал хэн өрсөлдөх тухай таамаг ч дэгдээд амжсан.

Гэвч энэ талаар УИХ-ын гишүүн Д.Гантулга өөрөө ямар нэгэн тайлбар албан ёсоор хэлээгүй байгаа. Тиймээс бид түүнтэй холбогдон энэ талаар тодрууллаа.

-Таныг УИХ-ын гишүүний бүрэн эрхээс татгалзах гэж байна гэсэн мэдээлэл гарсан. Энэ үнэн үү?

-Огт тийм юм байхгүй.

-Эсвэл та бүрэн эрхээсээ татгалзах бодолгүй байгаа ч намын тань зүгээс шахалт үзүүлээд байгаа юм уу?

-Огт тийм юм байхгүй.

-Таны холбогдсон хэргийн талаар хамгийн сүүлд прокурорын зүгээс Д.Гантулга байцаалт авах гэтэл ирэхгүй байгаа учраас албадан ирүүлэх арга хэмжээ авна гэсэн мэдээлэл гарсан. Энэ талаар та юу хэлэх вэ?

-... хариулт өгсөнгүй.

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • Зочин
    ха ха ха ха
    2018 оны 03 сарын 13
  • Зочин
    asf
    2018 оны 03 сарын 13
Сонин хачин