МАХН+ИЗНН+МҮАН+МНН=?

2018/03/14

Монгол ардын хувьсгалт нам, Иргэний зориг ногоон нам, Монголын үндэсний ардчилсан нам, Монголын ногоон намын төлөөллүүд өнөөдөр /2018.03.14/ Шинэ дээд үндсэн хуулийн төслийг дэмжих тунхаг бичигт гарын үсэг зурлаа.

Энэхүү тунхаг бичигт МАХН-ын дарга Н.Энхбаяр /одоогоор Дээд шүүх намын даргаас бүртгэлзэхээс татгалзсан байгаа/, Иргэний зориг ногоон намын дарга Ц.Ганхуяг, Монголын ногоон намын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Ренчинпагма, Монголын үндэсний ардчилсан намын дарга Д.Цогтгэрэл нар гарын үсэг зурлаа

Тэд нэгдэн Үндсэн хуулийн шинэчлэлийг хийж Шинэ Үндсэн хууль тогтооно гэж зарлалаа. Ийн Үндсэн хуулийн шинэчлэлийн асуудлаар хамтарч ажиллахаар нэгдэж байгаа гэх боловч үүнийг эдгээр намууд 2020 оны сонгуульд хамтарч ажиллах, цаашилбал нэг нам болохоор нэгдэж байна гэж ажиглах хэсэг байна.

Ийн Н.Энхбаярын гэгддэг одоо ч намын даргын асуудал нь шүүх дээр шийдэгдээгүй байгаа МАХН эгнээндээ “жижиг” гэгдэх намуудыг нэгтгэх ажлаа эхлэв бололтой.

Монгол Улсын гуравдахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр ийн улстөрд байж болох тоглолтуудаа идэвхжүүлж байна. Түүнээс гадна хүчингийн гэх хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүн Д.Гантулгыг гишүүний бүрэн эрхээсээ татгалзах шахалт хүчтэй өрнөж байгаа. Энэ нь экс Ерөнхийлөгч Н.Энхбаяртай холбоотой. Д.Гантулга УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзвал ор нь гарах Хэнтийн тойрогт экс Н.Энхбаяр нэрээ дэвшүүлэн өрсөлдөж, УИХ-д орж ирж магадгүй гэсэн таамаг байна.  

Үүнийг мөн тус намын Ерөнхий  нарийн бичгийн дарга Д.Тулга саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа үгүйсгээгүй байна.

Гэрэл зургийг NEWS.MN-ээс

Ярилцлагыг дор дарж уншина уу

Б.Тулга:“Эрдэнэт”-ийн хэрэгт С.Баяр, Ч.Хүрэлбаатар нар холбоотой

 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • Зочин
    tcogtgerel negl taalagdahgvi bn daa . manangiin bugs doloogch shvv dee
    2018 оны 03 сарын 14
Сонин хачин