• Эхлэл
  • “Эрдэнэт”-ийн дуулиан:Ш.Батхүү, Г.Алтан, С.Баяр

“Эрдэнэт”-ийн дуулиан:Ш.Батхүү, Г.Алтан, С.Баяр

2018/03/14

“Эрдэнэт” үйлдвэрээр барьцаа гаргуулан Стандарт банкнаас зээл авсан гэх “Жаст” компанийн захирал Ш.Батхүүг энэ долоо хоногийн даваа гариг буюу гуравдугаар сарын 12-нд баривчлан саатуулаад байгаа. Түүнийг баривчилсан мэдээлэлтэй зэрэгцэн Ш.Батхүүгээс гадна төрийн өмчит үйлдвэрээр баталгаа гаргуулах боломж олгосон тухайн үеийн Ерөнхий сайд С.Баяр, ТӨХ-ны дарга асан Д.Сугар, “Эрдэнэт” үйлдвэрийн дарга асан Ш.Ганзориг нарт хариуцлага тооцох ёстой гэсэн шаардлага тавигдаж буй.

Тэгвэл өчигдрөөс Ерөнхий сайд асан С.Баярыг АТГ-д дуудан арав гаруй цаг байцаалт авсан гэсэн мэдээлэл тархаад байна. Бас “Алтжин” компанийн захирал Г.Алтанг хилээр оргон зайлах гэж байхад нь баривчлан саатууллаа гэсэн мэдээлэл тархаад байгаа. Түүнийг хилээр гарахыг хориглосон ч өөр хүний бичиг баримт ашиглан хилээр гарах гэж оролдсон учир саатуулсан гэсэн мэдээлэл гарсан юм. Албаны эх сурвалжаас өгсөн мэдээллээр бол Г.Алтанг баривчлан саатуулаагүй, харин Ш.Батхүүгийн хэрэгт гэрчээр дуудан мэдүүлэг авсан гэжээ.

"Жаст Групп" ХХК-ийн Ерөнхий захирал Ш.Батхүү Эдуарын Сүрэнгээс 2010 онд зээлсэн 32 сая 855 мянга  ам.доллар буюу тухайн үеийн ханшаар 51 тэрбум 596 сая төгрөгийг Төрийн банкаар төлүүлэх шийдвэрийг 2013 онд Сүхбаатар дүүргийн шүүхээс гаргасан гэдэг. Эдуард Сүрэн “Алтжин” компанийн Г.Алтангийн хүү. Г.Алтан “Жаст”-ын Ш.Батхүүгийн эзэмшилд байсан Олон-Овоотын алтны уурхайн 50 хувийг худалдаж авсан. Мөн Ш.Батхүүгийн эзэмшилд байсан Хадгаламж банкинд Г.Алтангийн тодорхой хувь байсан. Хадгаламж банкийг Төрийн банктай нэгтгэхэд түүний их хэмжээний мөнгө тэнд байршиж байсан учраас Төрийн банкнаас Г.Алтан хувиа нэхэмжилж буй гэсэн мэдээлэл гарч байсан билээ.

Ийн Стандарт банкны өрийн асуудал үргэлжилж зөвхөн “Эрдэнэт” үйлдвэр бус УБТЗ, Дарханы төмөрлөгийн үйлдвэр зэрэг зургаан хариуцагч байгаа гэгдэж буй. Цаашилбал, Анод, Хадгаламжийн банкны дампуурал ч энэ хэрэгтэй холбогдож, тус банкуудыг нэгтгэсэн Төрийн банк гээд Монголын төрийн өмчийн томоохон банк, компаниудийг бүгдийг хамарсан асуудал болохоор байна. Үүнтэй зэрэгцээд мөн зөвхөн Ш.Батхүүг золигт гарган төрийн өмчийн компаниудийг “өрөнд” оруулдаг, ашигладаг, үнэгүйдүүлдэг улстөрийн бүлэглэлийн эзэд хариуцлага хүлээхгүй өнгөрөх вий гэсэн сэрэмжлүүлэг мөн сонсогдож байна. Түүнээс гадна Ш.Батхүүгийн эрүүл мэнд тааруу, сахарын өвчтэй учраас батлан даалтад гаргаж магадгүй гэсэн мэдээлэл сонсогдсон. Гэхдээ эх сурвалжууд түүнийг нэг сар саатуулан хорихоор болсон гэж мэдээлж байна. 

Мэдээж үйл явц цаашид үргэлжилнэ. Харин асуудал хэрхэн шийдэгдэх бол?

 

А.Туяа


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • зочин
    Дэлхийд гэх нь хаашаа юм бэ?харин монголд бол илүүдсэн шаарнууд
    2018 оны 03 сарын 17
  • koi
    Зээлийн хөнгөлөлт болон бага хүүтэй санхүүжилтийн мэдэгдэл.
    Бид ядуусыг дэмжиж, тэмцэж байгаа
    ядуурлыг бид богино, дунд, урт хугацааны зээл санал болгодог
    нэр томъёо. Санхүүгийн асуудалтай байгаа, Банкинд хориг тавьдаг,
    Файлууд, эсвэл танай төслүүдийг холбох санхүүгийн хэрэгцээ байгаа бол,
     гэрийн зээл. Бид хувь хүмүүс, худалдаачидад хамгийн их хурдтай, найдвартай зээлийг жилд 3% -иар олгодог.
    Дэлгэрэнгүй мэдээллийг бидэнтэй холбоо барина уу.
    vicentiasolara@gmail.com
    vicentiasolara@gmail.com
    Whatsapp: 0033644664081
    2018 оны 03 сарын 15
Сонин хачин