• Эхлэл
  •  “Өрхийн хөгжлийн төлөө хамтдаа” сургалт болно

 “Өрхийн хөгжлийн төлөө хамтдаа” сургалт болно

2018/03/15

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба, дүүргийн Засаг даргын дэргэдэх Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэстэй хамтран Чингэлтэй дүүргийн 1-19 дүгээр хороодын залуучууд, Ажил олгогч аж ахуйн нэгж байгууллагуудыг хамруулсан “ӨРХИЙН ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨ ХАМТДАА” сургалт, хэлэлцүүлгийг өнөөдөр 14:00 цагт “БИШРЭЛТ” ХХК-ны Хурлын танхимд зохион байгуулах гэж байна.

Энэхүү сургалтаар залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмчих чиглэлээр Төрөөс болон дүүрэг, орон нутгаас баримталж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулах, хөдөлмөрийн зах зээлд тавигдах ур чадварын талаар мэдээлэл өгөх, ажлын байранд зуучлах, тулгамдаж байгаа асуудлаар санал авч, бодлого, үйл ажиллагаандаа тусгах

Ингээд хэлэлцүүлгийн хөтөлбөрийг хүргэж байна.

14:00-14:10  Нээлтийн үйл ажиллагаа  /Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ/

14:10-14:30  Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр Төрөөс хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаарх танилцуулга /Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Бодлого, төлөвлөлтийн газрын Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэлтсийн дарга С.Дамбий/

14:30-14:50  Дүүргийн хэмжээнд залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааны танилцуулга /Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Т.Ням-Очир/

 14:50-15:10 Дүүргийн Засаг даргын дэргэдэх Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн үйл ажиллагаа, хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрийн танилцуулга /Хөдөлмөр халамжийн, үйлчилгээний хэлтсийн Хөдөлмөр эрхлэлтийн албаны дарга Ш.Саранчимэг, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний  хэлтсийн Төсөл, хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Б.Саруул-Од/

15:10-15:20   Ажлын байр бий болгож, хөдөлмөрлөж байгаа залуучуудын төлөөллөөс илтгэл тавих  /Чингэлтэй дүүргийн иргэн Г.Нямдорж/

15:20-15:35  “Ажлын ярилцлаганд анхаарах зүйлс”  /Имако институтын Сургагч багш Б.Итгэлт/

15:35-15:55   “Дүүргийн хөгжил-Өрхийн хөгжлөөс” дэд хөтөлбөрийн төслийн танилцуулга /Чингэлтэй дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн Өрхийн хөгжил, хөтөлбөрүүдийн хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн Ч.Амартүвшин /

15:55-16:15  Асуулт, хариулт

16:15-16:35  Санал, хүсэлт

16:35-16:40  Хаалтын үйл ажиллагаа /Чингэлтэй дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга А.Сэрээтэр/


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • huoi
    Зээлийн хөнгөлөлт болон бага хүүтэй санхүүжилтийн мэдэгдэл.
    Бид ядуусыг дэмжиж, тэмцэж байгаа
    ядуурлыг бид богино, дунд, урт хугацааны зээл санал болгодог
    нэр томъёо. Санхүүгийн асуудалтай байгаа, Банкинд хориг тавьдаг,
    Файлууд, эсвэл танай төслүүдийг холбох санхүүгийн хэрэгцээ байгаа бол,
     гэрийн зээл. Бид хувь хүмүүс, худалдаачидад хамгийн их хурдтай, найдвартай зээлийг жилд 3% -иар олгодог.
    Дэлгэрэнгүй мэдээллийг бидэнтэй холбоо барина уу.
    vicentiasolara@gmail.com
    vicentiasolara@gmail.com
    Whatsapp: 0033644664081
    2018 оны 03 сарын 15
Сонин хачин