• Эхлэл
  • Дипломтой ажилгүйчүүдийн тоо нэмэгдсээр

Дипломтой ажилгүйчүүдийн тоо нэмэгдсээр

2018/03/16

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба, дүүргийн Засаг даргын дэргэдэх Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэстэй хамтран тус дүүргийн 1-19 дүгээр хороодын залуучууд, ажил олгогч аж ахуйн нэгж байгууллагууд хамтарсан “Өрхийн хөгжлийн төлөө хамтдаа” сургалт хэлэлцүүлэг өчигдөр боллоо.

Хэлэлцүүлэгт Чингэлтэй дүүргийн 18-38 насны 100 гаруй залуус оролцож хөдөлмөрийн зах зээлд ажил горилогч хэрхэн ажил олгогчтой харилцахаас эхлээд ярилцлаганд өөрийгөө хэрхэн бэлтгэх талаар мэдээ мэдээллийг өглөө. Бакалаврын зэрэгтэй ажилгүйчүүдийн тоо жилээс жилд нэмэгдсээр байгаа нь харамсалтай хэдий ч энэ нь мэргэжлээ буруу сонгосонтой шууд холбоотой гэсэн судалгаа байдаг.

Нийт хүн амын 55 хувь нь залуучууд байдаг ба үүнээс 57,2 хувь нь ажилгүйчүүдийн эгнээнд багтдаг. Дээд боловсролтой-25,5 хувь, бүрэн дунд-30,8 хувь, боловсролгүй-9,2, хүүхэд асарч байгаа-38,1 хувь, бусад-9 хувь байдаг байна.  Ажил олдохгүй байгаа шалтгааны нэн тэргүүнд ажлын шаардлага өндөртэй, ажил горилогчийг дадлага сургалт гэх мэт шатгаанаар 2-3 сар цалингүй ажиллуулж хүний хөдөлмөрийг үнэлдэггүй гэх мэт олон зүйлийг дурьдлаа.

Хэлэлцүүлгийн үеэр хөдөлмөр эрхлэлтийн талаар төрөөс болон дүүрэг, орон нутгаас явуулж буй бодлого, үйл ажиллагааны талаар иргэдэд мэдээллийг өгч ажил идэвхитэй хайгчдыг бүртгэх, хэлэлцүүлэгт оролцсон залуусыг ажлын байранд зуучлах, тэдний санал бодлыг холбогдох байгууллагад хүргүүлэхээ мэдэгдлээ.  

Н.Солонго

Албан мэдээллийг ЭНД дарж уншина уу

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин