• Эхлэл
  • Ноён уулын маргааныг түр түдгэлзүүллээ

Ноён уулын маргааныг түр түдгэлзүүллээ

2018/03/16

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр гуравдугаар сарын сарын 16-ны 10.50 цагт эхэлсэн “Ноён уулаа аврах хөдөлгөөн” НҮТББ-ын нэхэмжлэлтэй Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох шүүх хуралдааныг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийн дагуу түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд шийдвэрлэгдсэн хэргийг эцэслэн шийдвэрлэгдэж, хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж өгнө үү хэмээн хүсэлт гаргасан байна.

Сэлэнгэ аймаг дахь захиргааны хэргийн шүүхэд дөрөв хоногийн өмнө буюу гуравдугаар сарын 12-нд Ноён уулын тусгай хамгаалалттай газрын талаарх шүүх хурал болж, тусгай хамгаалалттай газрын хэмжээг багасгасан Сэлэнгэ аймгийн ИТХ-ын хурлын тогтоолыг хууль зөрчсөн гэсэн шийдвэр гарсан. Энэхүү шийдвэр нь Ноён уулан дахь лицензийг цуцлуулах маргаанд чухал нөлөө үзүүлнэ гэж иргэний нийгмийн байгууллагынхан үзэж байгаа талаар мэдээлсэн. Энэ шийдвэр нь журмын дагуу 10-14 хоногийн дотор талуудад албан бичгээр мэдэгдсэнээр албажин баталгаажих ёстой. Өөрөөр хэлбэл Сэлэнгэ дахь захиргааны хэргийн шүүхийг шийдвэр албан ёсны болсны дараа шүүх хурлыг дахин товлох ёстой гэж нэхэмжлэгч тал үзсэн байна.
Тиймээс шүүхийн шийдвэр албан ёсоор гарсны дараа шүүх хурлыг дахин товлох бололтой.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч “Ноён уулаа аврах хөдөлгөөн” “Ноён уулаа аврах хөдөлгөөн” НҮТББ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Шижээравдан, Г.Уянга, Ж.Ганбаатар, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Батбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Батмагнай, М.Батбаяр, Г.Эрдэнэболд, гуравдагч этгээдээр “Сентеррагоулд монголия” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Алтансүх, Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн Захиргааны удирдлагын газрын Хуулийн хэлтсийн мэргэжилтэн Т.Мөнхбаяр, Д.Жадамба, иргэдийн төлөөлөгч Ч.Батчулуун нар оролцсон байна.

Албан мэдээллийг дор дарж үзнэ үү

“Ноён уулаа аврах хөдөлгөөн” НҮТББ-ын нэхэмжлэлтэй шүүх хуралдааныг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр түдгэлзүүлж шийдвэрлэв

Холбоотой мэдээллийг дор дарж үзнэ үү

Ноён уулын 36 дахь шүүх хурал өнөөдөр болно


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • иргэн
    Шуналдаа хөтлөгдөж тангарагаасаа няцаагүй юм бол байгал орчноо түүх дурсгалаа хайрлах,хойч үедээ бүрэн бүтэн үлдээх талд нь шуудхан шийдчихээч,50 тн алтны сургаар шүлсээ савируулсан луйварчидын тарвалзах хугацаа маш ахархан болсоныг анхаарах хэрэгтэй юм.
    2018 оны 03 сарын 18
Сонин хачин