• Эхлэл
  • Путин 2024 он хүртэл ОХУ-ыг тэргүүлнэ

Путин 2024 он хүртэл ОХУ-ыг тэргүүлнэ

2018/03/19

ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт өчигдөр /2018.03.18/ 20.00 цагт дууслаа. Сонгуулийн урьдчилсан мэдээллээр, ОХУ-ын өнөөгийн Ерөнхийлөгч, бие даан нэр дэвшигч Владимир Путин 76.58 хувийн санал авснаараа тэргүүлж байна гэж Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлсэн байна. Хэдийгээр 11 цагийн бүсчлэлтэй, маш өргөн уудам нутагтай улс саналыг нийт хуудасны 80 гаруй хувийг тоолоод байгаа учраас Путин дараагийн ээлжит сонгууль буюу 2024 он хүртэл ОХУ-ын тэргүүн байх нь тодорхой болж байна. Энэ удаагийн сонгуульд 109 сая хүн саналаа өгөхөөр бүртгэгдсэнээс ирц ирц 59.93 хувьтай байжээ. Сонгуулийн ирц өмнөх 2012 оныхтой харьцуулахад өндөр байсан гэж хэвлэлүүд мэдээлсэн байна.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд найман нэр дэвшигч өрсөлдсөн юм. Харин түүний цорын ганц том өрсөлдөгч гэгдэж байсан Алексей Навальный энэ удаагийн сонгуульд оролцоогүй юм.

ОХУ-ын хувьд сөрөг хүчнийх нь зүгээс ч улс төрчид төрийн эрхийг нэг хүн олон жилийн турш барьж байгаа талаар шүүмжлэл гардаг. Одоо ийн сонгуулийн дүн баталгаажсанаар Путин 2024 он хүртэл төрийн эрх барина. Харин 2024 онд тэрээр өөрийнхөө залгамжлагчийг төрүүлэх болов уу гэсэн таамаглал байгаа. Нөгөө талаас саяхан буюу гуравдугаар сарын 11-нд Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн хурлаар сонгуульт хугацаа нь дуусч байсан БНХАУ-ын тэргүүн Ши Жин Пинийг бүх насаар нь улсаа удирдуулах “эрх” олгосонтой адил Путин ч сонгуульт хугацаа “уртасгах” зам засч магадгүй гэсэн таамаглал байгаа юм.   

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин