• Эхлэл
  • М.Энхболд: Нийт иргэдээсээ хүлцэл өчиж байна

М.Энхболд: Нийт иргэдээсээ хүлцэл өчиж байна

2018/03/20

Говьсүмбэр аймгийн Баянтал суманд гуравдугаар сарын 18-нд болсон "Дүнжингарав" хурдан морины уралдааны үеэр 16 хүүхэд мориноосоо унаж, гурав нь хүнд бэртэл авсан  мэдээлэл олны анхаарлыг татаж, иргэд шүүмжилж байна. Өмнө олон удаа өвлийн морин уралдааныг хориглох тухай яригдаж байсан ч энэ жил мөн л уралдааны явуулсан тэр тусмаа харанхуй бүрэнхий болж байхад морь уралдуулсныг иргэд шүүмжил байна. Мөн өвлий уралдаанд  12-оос дээш насны хүүхдийг хурдан морь унуулахгүй байх зөвлөмжийг  Засгийн газраас гаргасан. Гэтэл 11 настай хүүхэд бэртсэн асуудал гараад байна. Үүнээс гадна 11 настай хүүхдийг 12 настай хүүхдийн гэрчилгээгээр уралдаанд оролцуулсан гэсэн асуудал гараад байгаа юм.  

Мөн энэ уралдааныг оройн цагаар буюу үзэгдэх орчин муудсан, тоосжилт ихтэй үед явуулсан зэрэг хүүхдүүдийн амь нас, эрүүл мэндийг өндөр эрсдэлд оруулах олон ноцтой алдаа гаргаад байна. Ийн хүүхэд гэмтсэн асуудалд иргэд УИХ-ын дарга, МАН-ын дарга асан, Монголын Морин Спорт Уяачдын Холбооны Ерөнхийлөгч М.Энхболд, түүний хүү Э.Анар нарыг буруутгаж байсан. Тэгвэл М.Энхболд энэхүү уралдааны талаар тодорхой мэдээлэлгүй байсан олон нийтийн сүлжээ дэх албан ёсны хаягуудаараа түгээгээд байна. 

Тэрбээр "Миний бие гадаадад томилолтоор ажиллаж байсан тул "Дүнжингарав" уралдааныг зохион байгуулахад оролцоогүй. Олон нийтийг бухимдуулж, оройтож морь мордуулсан, хүүхдийн эрх ашгийг зөрчин, эрүүл мэндэд нь хохирол учруулсанд уралдаан зохион байгуулсан комиссын нэрийн өмнөөс нийт иргэдээсээ хүлцэл өчиж байна.

Цаашид дүрэм журмын хүрээнд үйл ажиллагаагаа явуулах, хариуцлага алдсан нөхдүүдэд хариуцлага тооцох асуудлыг холбооны Тэргүүлэгчид, ММСУХ-ны Их Хурлын хүрээнд нухацтай авч хэлэлцэх болно" гэжээ. 

 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин