• Эхлэл
  • АТГ С.Баярцогт нарын Швейцарь дахь дансыг битүүмжиллээ

АТГ С.Баярцогт нарын Швейцарь дахь дансыг битүүмжиллээ

2018/03/20

Монгол Улсын Сангийн сайдаар ажиллаж байсан С.Баярцогтод холбогдуулан үүсгэсэн эрүүгийн хэрэгт Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс нь Швейцарийн ерөнхий прокурорын газартай хамтран мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Энэ ажлын хүрээнд С.Баярцогтын болон нэр бүхий хүмүүсийн Швейцарийн банкинд байршуулсан 1.836.851 евро, 161.393 ам.долларын хөрөнгийг битүүмжиллээ гэж АТГ-ын албан ёсны вэб сайтад мэдээлсэн байна.

Албан бус эх сурвалжийн мэдээгээр нэр бүхий хүмүүс гэдэгт өөр гурван хүн байгаа гэнэ. Өмнө нь С.Баярцогт найз нартайгаа бизнес хийхээр оффшор данс нээж байсан гэж ярьж байсан юм. 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин