• Эхлэл
  • Б. Бахытгүл: Би дээрэлхүүлэхгүй ээ

Б. Бахытгүл: Би дээрэлхүүлэхгүй ээ

2018/03/22

УИХ-ын гишүүн Д.Мурат нэгэн бүсгүйг доромжилсон, бэлгийн дарамт үзүүлсэн, зодсон гэх хэрэг дэгдсээр нэлээд хугацаа удаж буй. Хэргийг шалгуулахаар цагдаагийн байгууллагад хандаад байгаа Б.Бахытгүл хэмээх бүсгүй УИХ-ын гишүүн Д.Мурат өөр рүү нь байнга утсаар ярьж, мессеж бичиж, нүцгэн зургаа илгээж, зөвшөөрөхгүй болохоор нь зодож дарамталсан хэмээн мэдүүлсэн байгаа. Мөн УИХ-ын гишүүн Д.Муратын гэх бэлэг эрхтнээ гаргаж байгаа зураг сошиалд тархаж, энэ хэргийг чимээгүй өнгөрөөхийн тулд Б.Бахытгүлийн ээж, аавд 60 сая төгрөг аваачиж өгсөн гэсэн мэдээлэл гарсан.

Мөн Б.Бахытгүл бүсгүй өнгөрсөн 2017 оны арваннэгдүгээр сард цагдаагийн байгууллагад хандахаасаа өмнө Ардчилсан намын дарга С.Эрдэнэд хандсан боловч “Өөрсдөө учраа ол” гэсэн хариу өгсөн. Д.Мурат УИХ-ын нэр бүхий гишүүдэд казак охидыг “бэлэг” болгон өгүүлдэг гэх мэтчилэн нэг бус гишүүнийг хамрахаар баримт хэвлэлд ярилцлага өгөхдөө дурдсан. Тэгвэл Б.Бахытгүл Улаанбаатар хотод ирж, телевизэд ярилцлага өгсөн байна.

Д.Бахытгүл:Би эцсээ хүртэл тэмцэнэ, олон улсын байгууллагад хандана

-Одоо энэ асуудал хуулийн байгууллагад шалгагдаж байгаа. Би бол хохирогч. Мөнгө төгрөг авсан гээд хэвлэлээр яригдаж байгаа шиг зүйл болоогүй. Хуулийн байгууллага үнэн зөвийг тогтоох байх. Энэ асуудлын дагуу би Улаанбаатар” хотод ирээд байна.

-Би айлын ганц охин. Аав ээж минь насаараа төрийн байгууллагад ажилласан. Одоо тэтгэвэрт гараад орон нутагт байгаа. Би 21 настайдаа нөхөрт гарсан. Нөхөр маань өвчний улмаас нас барсан. Мөнгөтэй хүмүүсийг шантаачилдаг, мөнгө авдаг гэх зүйл миний ясанд байхгүй, ёс жудагтай, жирийн нэгэн, даруухан казах эмэгтэй. Би үнэхээр шударга зантай. Хэлэх юмаа хэлнэ. Хэн нэгэнд долигонох шаардлага надад байхгүй. Өөрийн хичээл зүтгэл, эрдэм мэдлэгээрээ өдийг хүртэл явж, төрийн албанд ажиллаж, хүүгээ бас эрдэм номонд сургаж байгаа.

-Олон хүнтэй явалддаг, олон нөхөртэй гэж хүмүүсийн яриад байгаа энэ хар ПР-ийг бодоод миний зүгээр инээд хүрч байна. Ярьж л байг л дээ, тэр хүмүүс амаараа баас үмхээд. Харин шүүх хуулийн байгууллага үнэн мөнийг шүүгээд тогтоох цаг ирнэ.

-Би өнөөдөр ялна, ялахгүй гээд ярьж чадахгүй. Гэхдээ үнэнийг тогтоох байлгүй дээ гэж итгэж, найдаж байна. Шаардлагатай материалууд, мессеж, зураг гээд надаас шалтгаалах бүх зүйлийг би хуулийн байгууллагад өгсөн. Одоо хуулийн байгууллага шударга шүүж өгөх болов уу гэж би бодож байгаа.

Би ингэж дээрэлхүүлэхгүй ээ. Монгол Улсад хариугаа авч чадахгүй бол олон улсын хүний эрхийн байгууллагуудад, захиа бичнэ хандана. Хандах ёстой ямар л байгууллага байна бүгдэнд нь хандана гэж бодож байгаа.

Видеог ЭНД ДАРЖ үзнэ үү 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • Зочин
    Энэ гишүүн тэр хүүхэнийг эхлээд гишүүнийхээ эрхээр далайлгаж дараа нь ганц чадалтай бэлэг эрхтэнээ хүртэл үзүүлэж өөртөө татах гээд бүтсэнгүй тэгээд элдэвээр дарамтлаж зодож л дээ одоо чинь 2018 он ямар 1920 д он биш тэр үед бол эд нар гэрээс нь хүчээр хулгай хийж хүчиндэж ’онгон охин’ цоолсон гээд цустай даавуу дотуур өмдийн барьж гүйдэг байсан бэз дээ. Энэ хүүхэн чинь хүүхэдтэй юм чинь одоо гишүүн гуай залуу охидыг оролдохгүй хуучинд дуртай дээр нь бас жаахан юмтай нөхөр байж мэднээ ха ха
    2018 оны 03 сарын 25
  • Зочин
    hud shdee kazakuud huvchoo tasduulsan bdag ene hvvhnii vzvvleed bgaa zurag deer zvgeer boov bsanshd
    2018 оны 03 сарын 22
  • erere
    efere
    2018 оны 03 сарын 22
Сонин хачин