• Эхлэл
  • Анхаар тэтгэлэгт хөтөлбөр

Анхаар тэтгэлэгт хөтөлбөр

2018/03/23

Америкийн Монгол Судлалын Төв

Зуны хээрийн судалгааны тэтгэлэгт хөтөлбөр

Америкийн Монгол Судлалын төв \АМСТ\-өөс NOMAD Science-тай хамтран 2018 оны 7-р сарын 9-30-ны хооронд үргэлжлэх Хээрийн Судалгааны зуны сургуулийн тэтгэлэгт хөтөлбөр зарлаж байна. Сонгогдсон судлаач оюутныг судалгааны хөтөлбөрийн хүрээнд гарах бүх зардлаас чөлөөлөхөөс гадна амжилттай оролцогчдод энэхүү хөтөлбөрийн дараагийн шатанд оролцоход шаардагдах 500$ хүртэлх хэмжээний мөнгөн тэтгэлэг олгоно. Энэ удаагийн хөтөлбөр нь МҮМ-тэй хамтран неолит, хүрлийн үед холбогдох судалгааг явуулах бөгөөд малтлага шинжилгээ, судалгаа хосолсон арга зүйн хүрээнд явагдана.

Тавигдах шаардлага

• Археологи, Антропологи болон холбогдох чиглэлээр суралцаж буй бакалавр болон магистрын оюутан байх

• МУ-ын иргэн байх

• Соёлын Өвийн Хөтөлбөрийн тэтгэлэгт судлаачдын хамтаар хөтөлбөрийн урьдчилсан танилцуулга үйл ажиллагаанд оролцох боломжтой байх\ 7-р сарын 5,6-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдана.\

• Бие даан төсөл хэрэгжүүлэх, судалгаа шинжилгээний талаар лекц семинар тавих болон холбогдох нэмэлт үүргийг хүлээх 

• Англи хэлний анхан шатны мэдлэгтэй байх

Бүрдүүлэх материал

• бүрэн бөглөсөн онлайн анкет https://www.mongoliacenter.org/online-application-chp-2018 \энэхүү холбоосоор орж бөглөнө үү.\

• СV

• сургуулийн дүнгийн хуулбарыг apply@mongoliacenter.org имэйл хаяг руу 4-р сарын 1-ний дотор ирүүлнэ үү.

Тэтгэлэгт хөтөлбөртэй холбогдох асуултыг apply@mongoliacenter.org хаяг болон 77110486, 99109359 утсаар лавлана уу.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин