• Эхлэл
  • ”Инвест Монголиа” чуулган Хонг Конгод болно

”Инвест Монголиа” чуулган Хонг Конгод болно

2018/03/28

"Фронтиер Секьюритийз" компаниас зохион байгуулдаг "Инвест Монголиа Хонг Конг" чуулган  2018 оны дөрөвдүгээр сарын 20-нд Хонг Конгод болно. Энэхүү чуулганыг Хонг Конг-д анх удаа зохион байгуулж байгаа бөгөөд Монгол улсын эдийн засгийн байдал сайжирснаар Монголд хөрөнгө оруулах сонирхлыг Хонг Конг-ийн зүгээс ихээхэн эрэлхийлж байна.

Чуулга уулзалтаар дараахь сэдвүүдийг хөндөн ярилцана:

- ОУВС-ийн хөтөлбөрийн талаарх шинэчилсэн мэдээлэл, 2018 оны Монголын эдийн засгийн хэтийн төлөв
- Дараагийн хоёр жилийн МУ Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, хамгийн их ашиг хүртэх салбарууд
- Засгийн газрын бондыг амжилттай дахин санхүүжүүлсэн бөгөөд Компани, Нийслэлийн болон Банкны бондонд хөрөнгө оруулах боломжууд
- Засгийн газар ТӨК-иудыг хувьчлах, Эрдэнэс Таван Толгойн болон бусад компаниудын хувьцааг Хонг Конгийн хөрөнгийн бирж дээр гаргах төлөвлөгөө
- Гадаадын хөрөнгө оруулалтыг татах Засгийн газрын бодлогууд

"Инвест Монголиа" хөрөнгө оруулагчдын чуулган нь Монгол улсад зохион байгуулагддаг томоохон арга хэмжээнүүдийн нэг бөгөөд Засгийн газар, гол салбарын төлөөлөгчид, санхүүгийн байгууллагууд, дэлхийн хөрөнгө оруулагчид, хэвлэл мэдээллийн байгууллагууд оролцож нийгэм, улс төр, эдийн засгийн хөгжлийн талаар ярилцан хэлэлцдэг юм.

Монголын хамгийн том нүүрс олборлогч "Эрдэнэс Таван Толгой" компани Хонг Конгийн хөрөнгийн биржид хувьцаагаа гаргах сонирхолтой байгаа юм. Тиймээс энэ удаагийн Хонконгод болох чуулган бизнесийн олон боломжууд бий болно гэж урьдчилан таамаглаж байгаа аж.


Та https://www.frontier-conference.com/hk/ хаягаар хэлэлцэх асуудлын жагсаалт, илтгэгчдийн нэр болон бусад мэдээллийг харах боломжтой.

Мөн доорх холбоосоор дамжуулан энэхүү чуулга уулзалтад онлайнаар бүртгүүлж болно.
https://www.frontier-conference.com/hk/registration/

Чуулганд бүртгүүлж оролцоход үнэ төлбөргүй.

Инвест Монголи 2018
Фронтиер Секьюритийз

Цахим шуудан: conference@frontier.mn
Вэбсайт: https://www.frontier-conference.com/hk/


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин