• Эхлэл
  • Монгол Улсын иргэн бэртэж гэмтээгүй гэв

Монгол Улсын иргэн бэртэж гэмтээгүй гэв

2018/05/07

Энэ сарын 4-ний өдөр буюу өнгөрсөн баасан гаригт Эрээн-Бээжингийн чиглэлд зорчиж явсан хот хоорондын зорчигч тээврийн автобус Хөбэй мужийн Жанчхүү хотоос 30 км-ын зайд орших орон нутгийн хурдны зам дээр шатсан хэрэг гарчээ. Тус автобусаар Монгол Улсын  36 иргэн зорчиж явсан бөгөөд тэд гэмтэж бэртээгүй гэсэн мэдээллийг албаны эх сурвалж өгөв. 

Бээжин дэх Монголын ЭСЯ-наас уг автобусаар зорчиж явсан Монгол Улсын  иргэдийн хохирлыг яаралтай барагдуулахаар Хятадын талын холбогдох тээврийн компанитай холбогдон ажиллаж эхэлжээ. Холбогдох албаныхан галын шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа аж.

Иймд Монголын ЭСЯ-наас иргэддээ хот хооронд зорчихдоо аюулгүй байдлыг хангасан тээврийн хэрэгсэл сонгож, анхаарал болгоомжтой зорчихыг анхааруулж байна.

Эх сурвалж: 24tsag.mn


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин