• Эхлэл
  • Ч.Сайханбилэг, Баяр нарыг батлан даалтад гаргалаа

Ч.Сайханбилэг, Баяр нарыг батлан даалтад гаргалаа

2018/05/10

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг, Татварын ерөнхий газрын Татварын удирдлага, хамтын ажиллагааны газрын дарга асан Б.Бадрал нарыг үргэлжлүүлэн хорих эсэхийг шийдэх шүүх хурал болж байгаа талаар бид мэдээлсэн. 

Шүүх хурал өнөөдөр 09.00 цагт эхэлж, Ч.Сайханбилэг, С.Баяр нарыг үргэлжлүүлэн хорих тухай хэлэлцсэн ч 11:40 цагийн байдлаар албан ёсны мэдээлэл гараагүй, өмгөөлөгч хэвлэлийнхэнд ярилцлага өгөхөөс татгалзсан байна. Албан бус мэдээллээр бол Ерөнхий сайд асан С.Баяр Ч.Сайханбилэг нарыг гадуур байцаахаар, батлан даалтад гаргасан бололтой.  

Одоо Татварын ерөнхий газрын, Татварын удирдлага, хамтын ажиллагааны газрын дарга асан Б.Бадралыг үргэлжлүүлэн хорих эсэх асуудлыг хэлэлцэж байна.

Нэмэлт мэдээлэл:12:20 цаг

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өнөөдөр болсон шүүх хурлын талаар албан ёсны мэдээлэл гаргасан байна. Мөн Татварын удирдлага, хамтын ажиллагааны газрын дарга асан Б.Бадралыг мөн батлан даалтад гаргахаар болжээ. 

Үүнд:

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Нийслэлийн прокурорын газраас Ч.Сайханбилэг, С.Баяр нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах тухай саналыг анх 2018 оны 04 сарын 11-ний өдөр ирүүлснийг хүлээн авч:Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасан үндэслэлээр Ч.Сайханбилэг, С.Баяр нарыг тус бүр 1 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан.

Нийслэлийн прокурорын газраас Ч.Сайханбилэг, С.Баяр нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан хугацааг сунгуулах тухай санал ирүүлснийг өнөөдөр буюу 2018.05.10-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч шүүх хуралдаанаар дараах шийдвэрийг гаргалаа:

Ч.Сайханбилэгт өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж Монгол Улсын хилээр гарахгүй байх хилийн хориг тавих таслан сэргийлэх арга хэмжээ авсан болно.

С.Баярт өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж Монгол Улсын хилээр гарахгүй байх хилийн хориг тавих таслан сэргийлэх арга хэмжээ авсан болно

Шүүх хуралдаанд С.Баяр, Ч.Сайханбилэг нар нь цагдан хорих 461-р ангиас Онлайнаар шууд холбогдож оролцсон болно.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар

 

Нэмэлт мэдээлэл:2018.05.10-ны 14:00 цаг: Прокурорын зүгээс С.Баяр, Ч.Сайханбилэг, Б.Бадрал нарыг батлан даалтад гаргахыг эсэргүүцсэн гомдол гаргасан байна. Гомдлыг шүүх 15:00 цагт хэлэлцэнэ.  

 

Холбоотой мэдээллийг дор дарж уншина уу

Ч.Сайханбилэг:Хэрвээ авлига авсан бол ял шийтгэл хүлээхэд бэлэн

 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл (1)

  • Зочин
    ерөнхий сайд асан нөхдөө барьж хорьж байдаг манай төр ч гэж төр, төрийнхөө өмчийн ордыг зарж байдаг ерөнхий сайд нар ч гэж сайд нар...
    2018 оны 05 сарын 10
Сонин хачин