• Эхлэл
  • Ч.Сайханбилэг, С.Баяр нарыг суллахыг прокурор эсэргүүцлээ

Ч.Сайханбилэг, С.Баяр нарыг суллахыг прокурор эсэргүүцлээ

2018/05/10

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өнөөдөр Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг, Татварын ерөнхий газрын дарга асан Б.Бадрал нарыг батлан даалтад гарган шалгах шийдвэр гаргасныг бид мэдээлсэн.

Тэгвэл прокурорын байгууллагаас тэдний таслан сэргийлэх тогтоолыг өөрчилснийг эсэргүүцэн, үргэлжлүүлэн хорих шаардлагатай гэсэн гомдол Ерөнхий шүүгчид гаргасан байна. Энэхүү гомдлыг шүүх өнөөдөр 15.00 цагт хэлэлцэхээр боллоо.

Ч.Сайханбилэг, С.Баяр, Б.Бадрал нар хорих 461-р ангиас онлайнаар шууд холбогдон шүүх хуралд оролцох эсэх нь тодорхойгүй байна гэсэн мэдээллээс харахад тэднийг хорих 461 дүгээр ангиас суллаагүй байгаа бололтой.

Нэмэлт мэдээлэл:17:20 цаг. 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Баяр, Ч.Сайханбилэг, Б.Бадрал нарын таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн шүүгчийн захирамж үндэслэл тодорхойгүй бус гэсэн үндэслэлээр уг шүүгчийн захирамжийг хүчингүйд тооцож, прокурорын гомдлыг хангаж шийдвэрлэж, С.Баяр, Ч.Сайханбилэг, Б.Бадрал нарын цагдан хорих хугацааг нэг сараар сунгасан байна. 

Холбоотой мэдээллийг дор дарж уншина уу.

Ч.Сайханбилэг, С.Баяр нарыг суллахыг прокурор эсэргүүцлээ

Ч.Сайханбилэг, Баяр нарыг батлан даалтад гаргалаа

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин