• Эхлэл
  • Дуучин С.Хишигжаргал VIP тоглолт хийнэ

Дуучин С.Хишигжаргал VIP тоглолт хийнэ

2018/05/10

Үзэсгэлэнтэй царай, ховсдсон мэт харц, ялдам дуу хоолойгоороо ялгардаг дуучин бол яах аргагүй С.Хишигжаргал. Түүнийг сонсогч олон нийт “Universe best songs” наадмаас төрөн гарснаар нь илүү мэднэ.  Тэнд шалгаран үлдэж байсан олон залуусаас уран бүтээлчээр үлдэж хоцорсон нь цөөхөн бөгөөд С.Хишигжаргал нэгэнт хүлээн зөвшөөрөгдсөн уран бүтээлч болжээ.

Тэрбээр уран бүтээлээ хийж эхэлснээс хойш 2016 онд “I’m Hishigee” буюу “Би Хишигээ” гэх анхны цомгоо гаргасан билээ. Харин энэ удаа залуухан дуучин анхны бие даасан тоглолтоо сонсогч олондоо хүргэхээр болсон байна. Ингэхдээ яг өөрийг нь сонсдог цөөн тооны сонсогчид, шүтэн бишрэгчдэдээ зориулж VIP тоглолт хийнэ гэсэн юм.

Тоглолтод түүний багш продюсер Б.Ангирмаа, ардын жүжигчин Б.Дашдондог болон “Universe best songs” наадмаас төрөн гарсан урлагийн найзууд нь урилгаар оролцох аж. Тоглолт энэ бямба гаригт буюу тавдугаар сарын 12-нд Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн Парк цамхагт болох ажээ.

 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин