• Эхлэл
  • С.Баярцогтыг үргэлжлүүлэн хорихоор боллоо

С.Баярцогтыг үргэлжлүүлэн хорихоор боллоо

2018/05/15

Сангийн сайд асан С.Баярцогт, “Эрдэнэс Монгол” компанийн захирал асан С.Бямбасайхан нарыг үргэлжлүүлэн хорих эсэх  тухай шүүх хурал өнөөдөр болж байна.  Сангийн сайд асан С.Баярцогтыг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-нд саатуулан баривчилсан. Түүнийг анх нэг сарын хугацаатай саатуулан баривчилсан бөгөөд, энэ тавдугаар сарын 1-нд 15 хоногоор сунгасан юм. Тэд шүүх хуралд онлайнаар оролцож байгаа бөгөөд. С.Баярцогтын асуудлыг хэлэлцэн завсарлаад С.Бямбасайханы асуудлыг хэлэлцэж байна. Шүүхээс С.Баярцогтыг нэг сар үргэлжлүүлэн хорихоор болсон талаар түүний өмгөөлөгч Г.Орхон мэдэгдсэн байна. Тэрээр өмнө нь

-Прокуророос дахин гэмт хэрэг үйлдэх магадлалтай гэсэн шалтгаанаар 15 хоног үргэлжлүүлэн хорихоор болсон. Нийгмээс тусгаарлагдаад нэг сар хоригдчихсон хүн дахин ямар гэмт хэрэг үйлдэх гээд байгааг ойлгохгүй байна. Тиймээс энэхүү үндэслэл, шалтгаанаа 15 хоногтоо тодорхой болгож, дахин С.Баярцогтын эрхийг хязгаарлах саналыг тавихгүй байх гэж найдаж байна.

С.Баярцогт гэдэг хүн Оюутолгойн гэрээг боловсруулах, байгуулах Ажлын хэсэгт дэд ахлагчаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашигласан эсэхийг л шалгаж байгаа. Түүнээс биш энэхүү гэрээг байгуулахдаа авлига, хээл хахууль авсан гэх заалт байхгүй. Өөрөөр хэлбэл, гэрээний зөв бурууг эрүүгийн шүүхээр хэлэлцэх гээд байгаа л үйл явдал болоод байна. Энэ бол маш буруу практик. Үүнийгээ яаралтай засах ёстой. 30 хоног саатуулсан хугацаанд прокуророос ганцхан удаа байцаалт авсан. Бусад хугацаанд нь өмгөөлөгч уулзаж байна. Өөр ажиллагаа явуулсан зүйл байхгүй. Тэгэхээр энэ хүнийг цагдан хорьж шалгах шаардлагагүй. Бид 5, 6 хүнийг холбогдуулан шалгаж байгаа гэж ойлгож байна. Бүгдийг нь дахин гэмт хэрэг үйлдэх гээд байна л гэх юм“ гэсэн байр суурийг илэрхийлж байсан юм. Өнөөдөр ч мөн гэмт хэрэг үйлдэж болзошгүй гэсэн үндэслэлээр үргэлжлүүлэн хорих болсныг эсэргүүцэж байгаагаа илэрхийллээ. 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл (1)

  • эрдэмтэн
    Бүх насаар нь хориод бүх эд хөрөнгийг нь хураах хэрэгтэй. Хоригдлын ажлыг нь сайн хийлгүүл, Авдрантын чулууны үйлдвэрт бүх насаар нь ажиллуулбал төсөвт хэдэн төгрөг хийж Монголын ард түмэнд төлөх өрнөөсөө жаахан ч гэсэн хасуулах байх.
    2018 оны 05 сарын 16
Сонин хачин