• Эхлэл
  • ​Иргэдийн нийтийн хурлын дарга, тэргүүлэгчдийн зөвлөлдөх уулзалт боллоо

​Иргэдийн нийтийн хурлын дарга, тэргүүлэгчдийн зөвлөлдөх уулзалт боллоо

2018/05/16

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг 19 хороодын Иргэдийн Нийтийн Хурлын дарга, Тэргүүлэгчдийн ээлжит зөвлөлдөх уулзалт  боллоо. Арга хэмжээнд дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгч Л.Баярсайхан, Ц.Дуламжав, Б.Батхуяг, Н.Сайнболд, Х.Алтаншагай, Төлөөлөгч З.Бямбажав, В.Хүрэлбаатар,  ИТХ-ын Иргэний оролцоо, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Т.Уламбаяр, 19 хороодын Иргэдийн Нийтийн Хурлын дарга, Тэргүүлэгчид оролцлоо.
Энэ удаагийн сургалтыг Нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэх, хамтын ажиллагааг идэвхжүүлэн, Иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийг манлайллын арга зүйгээр хангаж, хууль тогтоомж, цаг үеийн мэдлэг мэдээлэл олгох зорилгоор зохион байгуулж байна. 
ИТХ-ын Тэргүүлэгч Л.Баярсайхан арга хэмжээг нээж, Монголын Нутгийн Удирдлагын холбооны дэд тэргүүн Г.Маналжав, Иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийн гүйцэтгэх чиг үүрэг, Монголын Нутгийн Удирдлагын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Баасанжав Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай танилцуулга, “Тунгаамал төв” ТББ-ын Гүйцэтгэх захирал О.Тунгалаг Хорооны Иргэдийн Нийтийн Хурлын ажиллах эрх зүйн хүрээ сэдвүүдээр лекц уншиж, тэдний сонирхсон асуултад хариулав. 
Мөн үеэр Монголын Нутгийн Удирдлагын холбооноос Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны Иргэдийн Нийтийн Хурлын дарга Б.Батановыг Нутгийн өөрөө удирдах байгууллагад олон жил үр бүтээлтэй ажилласныг нь үнэлж “Нутгийн удирдлагын Тэргүүний ажилтан” цол тэмдэгээр шагнасан юм. 



 







 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин