• Эхлэл
  • Улс төр
  • С.Баяр, Ч.Сайханбилэг нарын хүсэлтийг хүлээн авсангүй

С.Баяр, Ч.Сайханбилэг нарын хүсэлтийг хүлээн авсангүй

2018.05.16

Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нар Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхэд хорихоос өөр төрлийн таслан сэргийлэх арга хэмжээ авч өгөхийг хүссэн хүсэлт илгээснийг өнөөдөр шүүх хэлэлцсэн.

Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхээс тавдугаар сарын 10-нд тэдний таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, батлан даалтад гаргах шийдвэр гаргасан ч нийслэлийн прокурор гомдол гаргасан тул шүүхээс дахин хурал зарлаж, саатуулах хугацааг нэг сараар сунгасан. Үүний эсрэг С.Баяр, Ч.Сайханбилэг, Б.Бадрал нар хорихоос өөр арга хэмжээ авах хүсэлт гаргасан юм.

Шүүхээс С.Баяр болон Ч.Сайханбилэг нарын гаргасан энэ хүсэлтийг хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн байна. Өөрөөр хэлбэл, Шүүхээс тэдэнд хорих таслан сэргийлэх арга хэмжээгээ үргэлжлүүлэн авах зүйтэй гэж үзсэн байна.

А.Ану


ИХ УНШСАН
    Сонин хачин