• Эхлэл
  • Сэтгүүлч Б.Ганчимэг Г.Занданшатарт ил захидал илгээв

Сэтгүүлч Б.Ганчимэг Г.Занданшатарт ил захидал илгээв

2018/05/16

Жил бүрийн тавдугаар сард зохиолч, хэвлэн нийтлэгчид уншигчидтайгаа уулздаг өдөрлөгийн нийслэлийн төв талбайд зохион байгуулдаг уламжлалтай. Номонд дуртай, оюун ухааныг дээдэлдэг бүхний нэг ёсны баяр болсон энэ арга хэмжээг тавдугаар сарын 25,26-нд зохион байгуулахаар товлосон ч ХХААХҮЯ энэ өдөр өдөрлөг зохион байгуулна гэж булаацалдаж маргаан дэгдээгээд байна. Иймд сэтгүүлч Монгол Улсын Соёлын гавъяат зүтгэлтэн Б.Ганчимэг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатарт хандан захидал илгээсэн байна. Ингээд захидлыг бүрэн эхээр нь хүргэж байна. 

Эрхэм хүндэт ЗГХЭГ-ын дарга, ноён Г.Занданшатар танаа

Ил захидал

Энэ Засгийн газрын халуун тогоог баригч, Хэрэг эрхлэх газрын дарга, Монгол улсын сайд Танд хандах нь илүү зүй зохистой санагдаж эмнэлгээс энэхүү захиаг илгээж байгааг хүлээн авна уу?!
Эрхэм сайдтан эрхбиш ойлгоно биз ээ.

“Номын соёлт ертөнц” төрийн бус байгууллагаас "Үндэсний номын баяр", олон улсын “Ulaanbaatar Book fair” номын баярыг зохион байгуулдаг юм. Энэ баяр ном сонирхогчид, уншигчид, хэвлэн нийтлэгчид, зохиолч уншигчдын хүсэн хүлээдэг баяр болон төлөвшөөд олон оныг үдэж байна. 
Улстөрчид хөл тавьдаггүй байж болно уншигчдын хувьд хавсарга тавьж байсан ч цасан хаялж байсан ч энэ нь БАЯР байдаг юм. Энэ удаа энэхүү баярыг зохион байгуулагчдад саад тотгор учирлаа. 24 дэх удаагаа номын баяраа хийхээр зараа түгээж, зохион байгуулалтын ажлуудаа эхлээд өмнө тогтсон дэг соёлын дагуу ажил явж байтал ХХААХҮЯ-ны хан хүчээр бусниулж, товлосон өдрийг булаан авч байна. 
"Үндэсний номын баяр"-ыг зохион байгуулагчид энэ сарын 25, 26-нд ээлжит баяраа Д.Сүхбаатарын талбайд хийхээр хуваарьт тусгуулан, өнгөрсөн намраас хойш бэлтгэсэн юм. 
Гэтэл энэ өдрүүдийг ХХААХҮЯ хүчээр яамны ажил танилцуулах өдөр гээчийг болгуулан булааж авч, ном соёлын ертөнцийнхний дунд урьд өмнө болж байгаагүй гайхширал бухимдал үүсгээд байна. 
Уг нь ХХААХҮЯ ажил танилцуулах үйл ажиллагааг 5 дугаар сарын гурав дахь долоо хоногт явуулах Засгийн газрын тогтоолтой юм байна. Энэхүү товлосон өдрүүд нь ч 25, 26-ны өдөр биш байх юм.

Төрийн яам ингэж Номын баяраа хийхээр дүрэм журмын дагуу захиалсан өдрүүдийг маань эзэрхийлэн дээрэмдэж , ном соёлын ертөнцийнхнийг доромжлон басамжилж байгааг таслан зогсоож өгөхийг танаас хүсч байна. 
Энэ л өдрүүдээр зохиолчид, ном хэвлэн нийтлэгчид уншигчидтай уулзаж, санаа оноогоо хуваалцаж, хоорондоо ном бүтээлээ солилцож, хот хөдөө хол ойроос зорин ирдэг уншигчиддаа зориулж шинэ бүтээлүүдээ олон хувиар хэвлүүлэн баярын өдрүүдийг тэсэн яадан хүлээдэг юм. Миний бие ч тэдний нэг билээ. 
Нэмж хэлэхэд энэ баяр бидний хувьд идеа түүдэг, солилцдог асар гоё сэрэл мэдрэмжийн баяр юм. 
Бас бараа бараагаа харж магнайгаа тэнийлгэдэг сэтгэлийн баяр байдаг юм. Ноднин Долгорын Нямаа гуай маань номоо дэлгээд сууж л байсан одоо алга. Хэн нь буцаж хэд нь торойгоод үлддэг нь та нарт сонин биш байж болно. Бидэнд бол үгүй.

Иймээс Номын баяр хийлгэхгүй гэж муйхарлаж буй ХХААХҮЯ-ыг зогсоож өгнө хэмээн танд би ихэд найдан, бас ихэд бухимдан тэрлэж буй энэхүү захиагаа илгээж байна.

"Үндэсний номын баяр", Олон улсын “Ulaanbaatar Book fair” номын баяр зохион байгуулагчид болон зохиолч, зохиогч, хэвлэн нийтлэгчид биднийг ийм ичгүүртэй байдлаараа битгий ичээгээч хэмээн гуйя. Дашрамд энэ мундаг яамны чинь сайд Францыг зорих гэж байгаа юм билээ. Тэрхүү Дэлхийн соёлын голомтод энд эх орондоо ийм юм хийчихээд хөл тавьж ёстой жинхэнээсээ хөшөө чулуунд мөнхөрмөөр хөгийн байдалд орох вий дээ. Эрхбиш та энэ тэнэглэлийг зогсоож биднийг баярлуулна гэж ихэд найдлаа. Танд амжилт хүсье.

Сэтгүүлч , Монгол Улсын Соёлын гавъяат зүтгэлтэн Б.Ганчимэг

2018 оны 5 дугаар сарын 16

Холбоотой мэдээллийг дор дарж уншина 

Г.Занданшатар сэтгүүлч Б.Ганчимэгийн захидалд хариу өглөө


ИХ УНШСАН

Сэтгэгдэл (2)

  • иргэн
    МАН--ын энэ шатар ч яг л энэ намын зорилго имиж мөн чанарыг шингээсэн этгээд дээ. ийм л амьтад энд орж хоргоддог ижлээ олдог юм. Хүн муу, үнэн хариуцлагагүй тэгсэн хэрнээ сайд хийдэг хүн. МАН-ын шалгуурт л сайн тэнцдэг бх. Хүрэлсүх Мөнхбат нартай нийлээд хадгаламж бнкны 14 тэрбумаар казинодсон, одоо ийм л лувйарчид төрийн толгойд бна даа Монгол оо гэж
    2018 оны 05 сарын 16
  • тргэн
    монголд түй ч хэрэггүй дуракийг олоод ир гэвэл энэ Занданшатар айргийн 5-д лавтай орно. үүнийг тоож захиадал бичдэг сэтгүүлч бас бнаа. захиалгатай бхаа
    2018 оны 05 сарын 16
Сонин хачин