• Эхлэл
  • Сайд Д.Цогтбаатарын ОХУ-д хийж буй айлчлалын талаар танилцууллаа

Сайд Д.Цогтбаатарын ОХУ-д хийж буй айлчлалын талаар танилцууллаа

2018/05/17

Гадаад харилцааны яамнаас хэвлэлийн бага хурал зарлаж, ГССХГ-ын дарга хэвлэлийн төлөөлөгч Х.Мандахцэцэг цаг үеийн асуудлаар болон хийж хэрэгжүүлсэн онцлох ажлын талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр мэдээллийн эхэнд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар ОХУ-д ажлын айлчлал амжилттай хийж байгаа талаар онцлов. Түүнчлэн Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын гурван талт хамтын ажиллагааны Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн хэрэгжилтийг идэвхжүүлэх, Монгол Улс Евразийн эдийн засгийн холбоо хооронд Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах ажлыг эхлүүлэх зэрэг өргөн хүрээтэй асуудлаар санал солилцжээ.

Энэ удаагийн Гадаад харилцааны сайдын ОХУ-д хийсэн айлчлал нь найрсаг, дулаан уур амьсгалд болж, Монгол, Оросын стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой боллоо гэв.

Манай улс ОУ-тай хамтын үйл ажиллагааны хийх хэлэлцээрүүд:

-Энэ сарын 21-22-ны өдрүүдэд Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийн Захирагчдын зөвлөлийн анхдугаар хурал Улаанбаатар хотноо болно. ОУСТ-ийг Улаанбаатар хотноо байгуулах тухай олон талт хэлэлцээрийн төслийг НҮБ-тай хамтран боловсруулж, ДГХБО-ын Гадаад хэргийн сайд нарын хурлаар 2010 оны 9 дүгээр сард баталж, уг хэлэлцээр 2017 оны 10 дугаар сарын 6-ны өдөр хүчин төгөлдөр болсон. Олон талт хэлэлцээр хүчин төгөлдөр болсонтой холбогдуулан дээрх хурлыг Улаанбаатар хотноо энэ сарын 21-22-ны өдрүүдэд зохион байгуулахаар ГХЯ, ДГХБО-ын ОУСТ бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

-Ирэх сарын 14-15-ны өдрүүдэд Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын V бага хурал болно. 2017 онд албан ёсоор 1,5 сувгийн түвшинд буюу албаны болон эрдэмтэн судлаачдын хосолсон түвшинд зохион байгуулсан. ЗХА-ийн аюулгүй байдлын орчин 2025 он гэсэн сэдвээр 1,5 сувгийн түвшинд зохион байгуулахаар төлөвлөж байна.

-Монгол Улсын Засгийн газраас НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газартай хамтран Улаанбаатар хотноо ирэх 7 дугаар сарын 3-6-ны өдрүүдэд Гамшгийн эрсдлийг бууруулах Азийн сайд нарын II бага хурлыг зохион байгуулах гэж байна.

Уг хуралд Ази, Номхон далайн 60 орны Засгийн газрын төлөөлөгчид, мөн олон улсын байгууллагууд, иргэний нийгэм судлаачид зэрэг холбогдох талууд болон дотоодын байгууллагуудын нийт 3000 орчим төлөөлөгч оролцох төлөвтэй байна. 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин