• Эхлэл
  • Агаарын тээврийн үнэ 42 хувиар буурна

Агаарын тээврийн үнэ 42 хувиар буурна

2018/05/18

“Эх орон” телевизээс “Хөгжлийн нэгдсэн бодлого” цуврал нэвтрүүлгийг шинээр бэлтгэн хүргэж эхэлжээ. Тус нэвтрүүлгийн анхны дугаарт агаарын тээврийн либералчлалын асуудлыг хөндөн ярилцсан бөгөөд энэ удаагийн “Хөгжлийн нэгдсэн бодлого”-оор “Агаарын тээврийн либералчлал” гэсэн сэдвийн хүрээнд Зам  тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ, БНН-ын дарга Б.Жаргалсайхан  МҮХАҮТ-ын дарга Б.Лхагважав, Таван богд группын ерөнхийлөгч Ц.Баатарсайхан, УИХ-ын гишүүн Л.Болд, Эдийн засагч Ч.Хашчулуун нарын хүмүүс уригдан оролцож үзэл бодлоо хуваалцжээ.

Агаарын тээврийг либералчлах бодлогыг хэрэгжүүлснээр  2-3 жилийн дараа олон улсын нислэгийн тоо 2010 оныхоос 112 хувиар, зорчигч жил тутам 117 мянгаар нэмэгдэж, Хятад, Солонгосын чиглэлийн нислэг 65 хувиар тус тус өснө  хэмээн тооцолж байгаа аж.

Мөн энэхүү либералчлалын үр дүнд зорчигчийн тийзийн  үнэ дунджаар 42 хувь буурч, зорчигчид нислэгийн тийзний үнээс 121 сая ам.долларын буюу тухайн үеийн ханшаар 158.4 тэрбум төгрөг хэмнэх бололцоотой  хэмээн салбарын яамнаас үзэж байгаа юм байна.

Нэвтрүүлгийг бүрэн эхээр нь хүргэж байгааг ЭНД дарж хүлээн авч үзнэ үү:

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин