• Эхлэл
  • Путины лимузинийг дагалдах мотоцикл хийгдэж байгаа ажээ

Путины лимузинийг дагалдах мотоцикл хийгдэж байгаа ажээ

2018/05/21

Оросын “Ростех” компанийн ерөнхий захирал Сергей Чемезов Ерөнхийлөгч Владимир Путинд тайлагнаснаар “Кортеж” загварын мотоцикл бараг бэлэн болоод байгаа гэжээ.

“Таны лимузинийг дагалдах мотоциклыг бид үйлдвэрлээд бараг дуусаж байна. Харамсалтай нь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолоос өмнө арай амжсангүй. Шаардлагатай туршилтыг амжилттай давсан” хэмээн Ерөнхийлөгч Путинтэй уулзах үеэрээ Чемезов хэллээ.

Мотоциклын дизайн маш гоё болсныг Чемезов онцлоод чанарын хувьд гадаадын мотоциклоос дутахгүй болсон гэлээ. “Хамгийн сайн нь байх ёстой” гэж Путин хэлэхэд “Тиймээ сайн нь байх болно” хэмээн Чемезов хэлжээ.

“Кортеж” загварын суудлын тэрэг, микро автобус хүртэл үйлдвэрлэж байгаа ажээ.

Тавдугаар сарын 7-нд Ерөнхийлөгч Путин тангараг өргөх ёслолдоо Орост үйлдвэрлэсэн “Кортеж” загварын лимузин хөлөглөсөн билээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин