• Эхлэл
  • Трампын хүү Арабын Хунтайжийн төлөөлөгчтэй уулзжээ

Трампын хүү Арабын Хунтайжийн төлөөлөгчтэй уулзжээ

2018/05/22

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын том хүү Жр 2016 оны наймдугаар сард Арабын нэгдсэн Эмират улс болон Саудын Арабын угсаа залгамжлах хунтайжийн бие төлөөлөгчтэй уулзсаныг NY Times сэтгүүл Бямба гаригт /2018.05.19/ мэдээллээ.

Хунтайжийн бие төлөөлөгч Ливан гаралтай Америк бизнесмен Жорж Надер 2016 оны ерөнхийлөгчийн сонгуульд аавд нь туслахад бэлэн байгаагаа Жр-д илэрхийлсэн гэнэ.

Дээрх уулзалт болсныг Трамп Жр-ийн өмгөөлөгч хүлээн зөвшөөрчээ. Уг уулзалтыг Блэкуотер хувийн армийн үүсгэн байгуулагч, дарга асан Эрик Принс 2016 оны наймдугаар сарын 3-нд зохион байгуулж, Израйлийн консалтинг пүүсийн захирал Жоел Замелын хамтаар уулзалтад оролцжээ. 

Жр-ийн өмгөөлөгч Алан Футерпас Бямба гаригт “2016 оны сонгуулийн өмнө Эрик Принс, Жоел Замел нар Трамп Жр-ийн нэрийг олон нийтийн мэдээллийн сүлжээнд ашигласан нь цаагуураа маркетингийн зорилготой байсан. Түүнээс Жр үүнийг огт сонирхоогүй тэгээд ч уулзалт үүгээр дуусч дахин уулзалт болоогүй” гэж мэдэгдсэн байна.

Израйлийн пүүсийн захирал Жоел Замелтай холбоотой компани Трампд туслахаар олон нийтийн сүлжээнд хуурамч хаяг үүсгэн олон сая ам.долларын нууц үйл ажиллагаанд оролцсон гэдгийг NY Times-ийн сэтгүүлч онцолсон байна.

Тэгэхээр уг уулзалт Трампийн сонгуулийн компанит ажилд Оросоос гадна өөр гаднын улс орон оролцсоныг гэрчилсэн баримт боллоо гэж Huffington post мэдээлж байна. 

Эх сурвалж: Huffington post


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин