• Эхлэл
  • Эмэгтэйн гэдэснээс 106 капсултай кокайн олджээ

Эмэгтэйн гэдэснээс 106 капсултай кокайн олджээ

2018/05/22

Энэтхэгийн цагдаагийн газар хар тамхи хилээр гаргах гэж байгаад баригдсан эмэгтэйг баривчилжээ. Хачирхалтай нь, эмэгтэйн гэдэснээс 106 ширхэг капсултай кокайн төрлийн хар тамхи олдсон байна.

25 настай гадаад иргэншилтэй эмэгтэйг тавдугаар сарын 14-нд Дели хотын олон улсын нисэх онгоцны буудалд хилээр нэвтрэх гэж байхад нь баривчилсан байна. Түүнээс хойш эмэгтэйг эмнэлэгт долоо хоногийн турш хэвтүүлсэн бөгөөд туулгах замаар гэдэс дэх кокайныг гаргаж авсан хэмээн цагдаагийн байгууллага мэдэгджээ.

106 ширхэг капсултай кокайн нийт 50 сая рупи /734,000 ам.доллар/ хүрэх аж.

Цагдаагийн байгууллагын мэдэгдэж байгаагаар, эмэгтэй Бразилийн Сау Пауло-д байхдаа капсулыг залгин Дели хотод ирж, Нигер үндэстэнд нийлүүлэх зорилготой ирсэн гэдгийг олж тогтоосон байна.

Мөн Колумбаас авчирдаг ба хямдхан кокайнтай харьцуулалтгүй өндөр чанар бүхий кокайн байсан гэжээ.

Одоогийн байдлаар, Энэтхэгийн цагдаагийн газар Дели дэх Нигерийн хар тамхи наймаалагч холбоо сүлбээг илрүүлэхээр ажиллаж байна.

Эх сурвалж: BBC


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин