• Эхлэл
  • “Өхөөрдөм гоёо” наадмын оролцогчид талбайд чуулна

“Өхөөрдөм гоёо” наадмын оролцогчид талбайд чуулна

2018/05/22

        Монгол туургатан хүүхэд багачуудыг нэгтгэсэн Монголын үндэсний хувцасны “Өхөөрдөм гоёо” наадам Монголын хүүхдийн ордонд болж байна. Наадамд ОХУ-ын Халимаг, Тува, Буриад, Өвөр Монголын өөртөө засах орны загвар зохион бүтээгч, багш нар, загвар өмсөгч хүүхдүүдийн хамт оролцож байгаа бөгөөд тус наадмын зорилго нь Монголын Үндэсний хувцасыг сурталчилан таниулах, хөгжүүлэх, түүх соёлоо таниулах, үндэсний үйлдвэрлэгчээ дэмжих, цаашилбал, Монгол туургатаныг нэгтгэх, Монгол хувцыг дэлхий дахинд таниулах зорилго агуулагдаж байгаа юм. Монголдоо анх удаа зохион байгуулж байгаа энэхүү наадамд Монгол, Өвөр Монгол, Тува, Халимаг, Буриад 100 орчим бяцхан загвар өмсөгчид үндэсний болон европ хувцасны үзүүлбэрээ сонирхууллаа.

Наадамд 5-15 насны хүүхдүүд оролцож Үндэсний болон Европ хувцастай алхаагаар Монголын хүүхдийн ордны тайзнаа алхаж ур чадвараа харууллаа. Тус наадамд 5-10, 10-15 гэсэн хоёр насны ангилалаар зохиогдож байгаа билээ. Өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжлэн буй наадмын оролцогчид 14.00 цагт нийслэлийн төв талбайд ёслолын жагсаал хийнэ.

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин