• Эхлэл
  • “Оргио” тахианы үйлдвэрт Налайх дүүргийн 130 гаруй иргэн ажилладаг

“Оргио” тахианы үйлдвэрт Налайх дүүргийн 130 гаруй иргэн ажилладаг

2018/05/23

Налайх дүүрэгт байрлан үйл ажиллагаа явуулдаг “Ажигана” ХХК-ийн “Оргио” тахианы үйлдвэрийн үйл ажиллагаатай Налайх дүүргийн удирдлагууд танилцлаа.

Тус үйлдвэр 2012 онд 30 гаруй ажилтантайгаар үйл ажиллагаагаа эхэлж байсан бол өдгөө 243 ажилтантайгаар ISO-9001 стандартыг хэрэгжүүлэн үйл ажиллагаагаа явуулдаг байна.

“Байгууллагын хүний нөөцийн бодлогын хүрээнд жендерийн эрх тэгш байдлыг эрхэмлэн, өрх толгойлсон иргэдийг дэмжиж ажиллахыг эрмэлздэг. Тийм ч учраас нийт ажиллагсдын 49 хувийг эмэгтэй ажилчид эзэлдэг. Ажиллагсдынхаа ажиллах ая тухтай орчинг бүрдүүлж, хүний хөдөлмөрийг бодитоор үнэлэн, хувь хүнийг хөгжүүлэх замаар нийгэмд ашигтай үйл ажиллагаа явуулах нөхцлийг бүрдүүлж ажиллах зорилго тавин ажиллаж байна. 2014 оноос эхлэн Налайх дүүргийн иргэдийг авч ажиллуулах талд түлхүү анхаарч ирсэн. Өнгөрсөн 2017 онд л гэхэд 117 ажилтныг Налайх дүүргээс авч ажиллууж байна. Нийтдээ Налайх дүүргийн 138 иргэн ажлын байраар хангагдан ажиллаж байна” хэмээн тус компаний Хүний нөөцийн менежер Б.Дашдулам, А.Уянга нар танилцууллаа.

Мөн Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар болон Засаг даргын орлогч Х.Анхбаяр, ЗДТГ-ын хэлтэс, албадын дарга нар Оргио тахианы үйлдвэрийн шат дамжлага, үйл ажиллагаатай нь танилцсан юм. Хэрэглэгчийг цэвэр, аюулгүй, баталгаатай хүнсээр хангах зорилттой учраас эрүүл ахуйг дээд зэргээр сахьдаг. Эцсийн бүтээгдэхүүн болж хэрэглэгчийн гар дээр хүрэхийн тулд 10 гаруй шат дамжлагыг дамждаг гэж үйлдвэрийн ерөнхий инженер ярьлаа.

Дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар энэ үеэр хэлсэн үгэндээ: “Дүүргийн маань иргэдээс авч ажлын байраар хангаж байгаа нь үнэхээр сайшаалтай хэрэг байна. Мөн цаашид хууль журмын дагуу дүүрэгтээ татвар хураамжаа төлдөг болох, нийгмийн хариуцлагын хүрээнд тохижилт, бүтээн байгуулалтын ажилд дүүрэгтэйгээ хамтран ажиллах хэрэгтэй” гэв гэж Налайх дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин