• Эхлэл
  • Өмгөөлөгч Д.Ариунаа:С.Баяраас 2 удаа л байцаалт авсан

Өмгөөлөгч Д.Ариунаа:С.Баяраас 2 удаа л байцаалт авсан

2018/05/23

Ерөнхий сайд асан С.Баяр урьдчилан саатуулах төвд хоригдоод 42 хонож байна. Түүний талаар эмгэг өвчин сэдэрсэн, биеийн байдал хүнд байгаа талаар мэдээлэл өмнө нь ч гарч байсан. Харин өнөөдөр бие нь бүр муудаж, босч чадахгүй байгаа гэсэн мэдээлэл тархаж байгаа. Гэсэн хэдий ч тэрээр өөрөө батлан даалтад гаргах хүсэлт тавихаас татгалзаж байгаа. Өмнө нь ч гэсэн хэн нэгэнтэй уулзмааргүй байгаа гэж мэдэгдсэн. Ерөнхий сайд асан С.Баярын биеийн байдлын талаар өмгөөлөгч Д.Ариунаагаас тодрууллаа.

-Таны үйлчлүүлэгч С.Баярын биеийн байдал маш хүнд байна гэсэн мэдээдэл гараад байна, энэ үнэн үү?

-Үнэн.

-Гэхдээ өөрөө батлан даалтад гаргах хүсэлт гаргахгүй байгаа юм уу?

-Өөрөө бол хүсэлт гаргаагүй. Би өмгөөлөгчийн хувиар таслан шийтгэх арга хэмжээг өөрчилж, гадуур шалгаач ээ гэсэн хүсэлтийг гаргасаар байгаа. Өөрөө үнэн зөвөө шалгуулья гэж байгаа хүн шүү дээ.

-Хэдийгээр хорьж байгаа ч гэсэн, огт байцаалт аваагүй, хоригдсоноос нь хойш ганцхан удаа байцаалт авсан гэж байсан. Одоо 40 гаруй хоног хоригдоод байхад хэдэн удаа байцаалт аваад байгаа вэ?

-Хоёр л удаа байцаалт авсан.

-Одоо тэгээд эмчилгээ хийлгэж байгаа юу? Таны зүгээс юу хэлмээр байна? 

-Би өмгөөлүүлэгчийнхээ зөвшөөрөлгүйгээр хамаагүй зүйл яримааргүй байна л даа, ойлгоорой.   

Нэмэлт мэдээлэл:С.Баярын биеийн байдлаас шалтгаалан түүнийг 2018.05.23-ны 19.00 цагийн орчимд  Улсын хоёрдугаар төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхээр болсон байна.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл (5)

  • Зочин
    наад хүнээ батлан даалтаар гаргаад хилийн хориг тавиад шалгчаач дээ.
    2018 оны 05 сарын 23
  • Зочин
    uguee ene humuus ter chigeer uhuul gj yariad bh yum uhuulchihwel ter unen hudaliig haanaas olj awah bolj bnaa. Batvvl heldeg shig tsaazalsnii daraa shuune gdg n boloh bhdaa hoorhiii
    2018 оны 05 сарын 23
  • Зочин
    gargan guutlaa shuud 3han tsagiin daraa butsaagaad horichihson daraagiin shuuh hural deer tiim zuilsee yarih baital ali hetsiinee duussan shuuh hurlaar doriilon dahiad l horichihson
    2018 оны 05 сарын 23
  • Зочин
    zugeer l uls toriin ywuulag
    2018 оны 05 сарын 23
  • Зочин
    хэдхэн хоногийн өмнө батлан даалтад гарахжийн болилоо гэдэг өдөр энэ бүсгүйгээс нэг сурвалжлагч Өмгөөлүүлэгчийн биеийн байдал ямар бна гэсэн чинь МАШ САЙН гээд инээгээд хариулж байсан даа. Сонин л юм
    2018 оны 05 сарын 23
Сонин хачин