• Эхлэл
  • ”Өхөөрдөм гоёо” хүүхдийн их наадам болж өндөрлөлөө

”Өхөөрдөм гоёо” хүүхдийн их наадам болж өндөрлөлөө

2018/05/23

Монгол туургатан хүүхэд багачуудыг нэгтгэсэн Монголын үндэсний хувцасны “Өхөөрдөм гоёо” наадам Монголын хүүхдийн ордонд амжилттай зохион байгуулагдлаа. Наадамд ОХУ-ын Халимаг, Тува, Буриад, Өвөр Монголын өөртөө засах орны загвар зохион бүтээгч, багш нар, загвар өмсөгч хүүхдүүдийн хамт оролцлоо. Монголдоо анх удаа зохион байгуулж байгаа энэхүү наадамд Монгол, Өвөр Монгол, Тува, Халимаг, Буриад 100 орчим бяцхан загвар өмсөгчид үндэсний болон европ хувцасны үзүүлбэрээ сонирхууллаа.

Наадамд 5-15 насны хүүхдүүд оролцож Үндэсний болон Европ хувцастай алхаагаар Монголын хүүхдийн ордны тайзнаа алхаж ур чадвараа харууллаа. Тус наадамд 5-10, 10-15 гэсэн хоёр насны ангилалаар зохиогдож, Хүүхдийн хувцас болон хүүхдийн гоёл үйлдвэрлэгч, Загвар өмсөгч хүүхэд багачуудын шилдэгийн шилдэгийг шалгарууллаа.

Гранпри топ модель-А.Аззаяа-13-15 нас

Шилдэг эрэгтэй загвар өмсөгч-Т.Буян-оргил

Шилдэг эмэгтэй загвар өмсөгч-Ч.Ундармаа

Эрэгтэй шилдэг загвар өмсөгч-Ц.Наранбаяр

Эмэгтэй нь тува улсын модель-Монгуш настя

Эрэгтэй загвар өмсөгч-Д.Чингүүндорж  5-8 нас

Эмэгтэй загвар өмсөгч-Б.Сэцэнхэн

Фото модель эрэгтэй-Ж.Орхонтүшээ

Фото модель эмэгтэй-Б.Маргад

Өхөөрдөм нүүр царайгаар Өвөрмонгол загвар өмсөгч Б.Аминзул

Гранпри дизайнер “Монголоо кидс” брэндийн-Ундрам

Уламжлалт хувцасны шилдэг дизайнер Халимаг улс Татъяана алексевна

Уламжлалт элемент бүхий орчин үеийн хувцасны шилдэг дизайнер Буриад улс Улзыма Ванзатовна

Орчин үеийн хувцасны шилдэг дизафнер Дарь брэнд О.Марал нар тус тус шалгарлаа.

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл (1)

  • зочин
    яамар гоё тэмцээн болж өндөрлөө вэ шагнал авсан бүх хүүхдүүдэд баяр хүргье мундаг юм аа
    2018 оны 06 сарын 01
Сонин хачин