• Эхлэл
  • Сбербанк Турк дэх “охин” банкаа худалдана

Сбербанк Турк дэх “охин” банкаа худалдана

2018/05/24

Сбербанк Турк дэх өөрийн охин банк болох Denizbank-ийг худалдах шийдэлд хүрснийг Сбербанк-ны тэргүүн Герман Греф хэллээ.

“ОХУ-д тавигдсан санхүүгийн хоригийн улмаас ногдол ашиг хүртэх, санхүүжүүлэх, зах зээлээс мөнгө татах боломжгүй болсон нь харамсалтай. Орост тавигдсан хоригт манай Турк дэх банк хамрагдсан нь уг банкийг Туркийн зах зээлд өрсөлдөх чадваргүй болгож байна” хэмээн телевизийн “Россия 24” сувагт ярилцлага өгөх үеэрээ Герман Греф хэллээ.

Сбербанк Denizbank-ны хувьцааны 99.58 хувийг Дубайн Emirates NBD-д 14,609 тэрбум турк лирээр худалдах тохиролцоо хийсэн нь Мягмар гаригт /2018.05.22/ ил болсон юм. Энэ ам.долларын одоогийн ханшаар 3,2 тэрбум болж байгаа юм. Сбербанкны энэ шийдвэр хэрэгжих хараахан болоогүй. Турк, ОХУ, Арабын нэгдсэн Эмират болон Сбербанкын охин банкнууд ажилладаг улсуудын санхүүгийн зохицуулах байгууллагуудаас холбогдох зөвшөөрлийг авах учиртай. Энэ ондоо багтаан хэлцлийг дуусгана хэмээн тооцож байгаа ажээ.

Сбербанк  Denizbank-ны хувьцааны 99,85 хувийг 2012 онд Бельгийн Dexia группээс 3,5 тэрбум ам.доллараар худалдан авсан юм. Хувьцааны 0,15 хувь нь чөлөөт эргэлтэд байдаг.

Эх сурвалж: РИА НОВОСТИ


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин