• Эхлэл
  • Н.Энхбаяр, С.Ганбаатар нарын хэн нь ч дэвшиж магадгүй

Н.Энхбаяр, С.Ганбаатар нарын хэн нь ч дэвшиж магадгүй

2018/06/18

МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга удахгүй болох Хэнтийн нөхөн сонгуулийн талаар ийм хариулт өгсөн байна. 

-УИХ-ын гишүүн Д.Гантулга гишүүний бүрэн эрхээсээ чөлөөлөгдсөнөөр Хэнтийд нөхөн сонгууль болох нь тодорхой боллоо. Олон нийтийн дунд танай намын дарга Н.Энхбаярыг нөхөн сонгуульд нэр дэвшинэ гэсэн яриа бий?

 

-УИХ-д болж буй үйл явцыг мэдээж анхааралтай ажиглаж байгаа. МАХН  нийгэмд тулгамдсан аливаа асуудлыг шийдэхийн тулд тодорхой бодлого боловсруулж, өөрсдийн үзэл баримтлалаа олон нийтэд танилцуулаад явж байгаа улс төрийн хүчний хувьд нөхөн сонгуульд оролцоно. Гэхдээ хэнийг нэр дэвшүүлэх үү гэдгээ олонхын зарчмаар буюу Бага хурал, Гүйцэтгэх товчоогоороо хуралдаж шийдвэрлэнэ. Ирэх аравдугаар сард нөхөн сонгууль болох нь тодорхой юм билээ. Бид энэхүү  сонгуульд бэлдэж байгаа. Нэр дэвшигчээ ч удахгүй тодруулна. Бидний хувьд зөвхөн Н.Энхбаяр даргыг  нэр дэвшүүлнэ гэсэн явцуу ойлголт байхгүй. Өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулиар манай намын нэр дэвшигч С.Ганбаатар Хэнтий аймагт үнэмлэхүй ялалт байгуулсан. Магадгүй С.Ганбаатарыг нэр дэвшүүлэх үү эсвэл Н.Энхбаяр дарга өөрөө нэр дэвших үү бүр  залуучуудын төлөөлөл  болох Хэнтий аймгийн Түмтийн даргыг нэр дэвшүүлж болно. Гэхдээ хэн бэ гэдгийг нь бид олонхоороо хуралдаж шийднэ. Н.Энхбаяр даргыг сүүлийн 7-8 жил сонгуульд оруулаагүй.  Харин одоо эрх нь нээгдсэн учир нэр дэвшинэ байх гэсэн таамаг олон нийтийн дунд байх шиг байна. Үүнийг бид зүй ёсны үзэгдэл гэж харж байгаа. Гэхдээ улс төрийн намын хувьд намынхаа бодлого, чиглэл болоод өнгөрсөн хугацаанд ярьж ирсэн Үндсэн хуулийн өөрчлөлт болох Шинэ дээд Үндсэн хуулийн төслийн талаар УИХ-ын индэр дээрээс  олон нийтэд хүргэх тэр хүнээ л нөхөн сонгуульд нэр дэвшүүлнэ.

-Танай намын дарга Н.Энхбаяр өөрөө ямар бодолтой байгаа вэ. Энэ талаар санал солилцсон болов уу?

-Манай намд бусад улс төрийн намууд шиг бүлэг, фракц гэж байхгүй. Аливаа асуудлыг шийдэхдээ олонхоороо шийддэг ийм л нам. Нөхөн сонгуульд манай намыг оролцохыг хүссэн санал сонгогчдын зүгээс ирж байгаа. Манай намын даргыг өнгөрсөн сонгуулиудад олон янзын шалтаг шалтгаанаар гацааж ирсэн. Гэвч цаг хугацааны шалгуураар орж, нэр дэвших эрх нь одоо  нээгдсэн. 

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин