• Эхлэл
  • Москва Сөүл рүү хийн хоолой тавихыг үгүйсгэсэнгүй

Москва Сөүл рүү хийн хоолой тавихыг үгүйсгэсэнгүй

2018/06/26

БНСУ-ын Ерөнхийлөгч Мун Жэ Ин өнгөрсөн долоо хоногт ОХУ-д айлчилсан. Айлчлалын үеэр БНСУ-ын Ерөнхийлөгч Мун Жэ Ин ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй хэлэлцээ хийсэн. Энэ үеэр хоёр улс хамтран газрын тос болон байгалийн хий олборлож, хоолой татан Солонгосын хойг хүргэх боломж байгааг үгүйсгээгүй тухай Кремлийн хэвлэлийн алба мэдээллээ.

БНСУ-ын Ерөнхийлөгч Мун Жэ Ин зургадугаар сарын 21-23-нд ОХУ-д айлчилсан бөгөөд энэ үеэр ОХУ-д зохиогдож байгаа хөлбөмбөгийн ДАШТ-д оролцож байгаа багийнхаа тоглолтыг очиж сонирхлоо. Өмнөд Солонгосын баг Ростов хотноо Мексикийн багтаа тоглож 2:1-ээр хожигдсон.

Эх сурвалж: РИА НОВОСТИ


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин