• Эхлэл
  • Хөлбөмбөг ч үзнэ,  сансрын музей ч үзнэ

Хөлбөмбөг ч үзнэ,  сансрын музей ч үзнэ

2018/06/29

Хөлбөмбөгийн ДАШТ үзэхээр ирсэн хөгжөөн дэмжигчид тоглолт үзэхээс гадна Оросын түүх соёлын газруудтай танилцаж байгаа. Москва хотын Соёлын газрын мэдээлснээр нийслэлийн музейнүүдээс Сансрын түүхийн музей хамгийн эрэлттэй байгаа ажээ.

Зургадугаар сарын 13-21-ний хооронд Сансрын түүхийн музейг 4256 хөгжөөн дэмжигч үзэж сонирхжээ. Оросын Сансрын түүхийн музей нь дэлхийд ховорт тооцогдох шинжлэх ухааны музей юм. Оросын сансар судлалын гайхамшигт түүхийг харуулдаг энэ музей 1981 онд байгуулагдсан. 2009 онд шинэчлэн засварлажээ. Энд дэлхийн анхны нисгэгч Оросын иргэн Юрий Гагарины анх сансарт хөөрөхдөө өмссөн өмсгөл, Оросын анхны хиймэл дагуул, сар болон нарны системийг судлах аппаратуудыг дэлгэсэн байдаг.

Үүний дараа хатан хаан Екатеринагийн үүсгэн байгуулсан Царицыногийн цогцолбор, Москва хотын түүхийн музей, мөн Орчин үеийн урлагийн музейг гадаадын хөгжөөн дэмжигчид сонгон үзэж байгаа ажээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин