• Эхлэл
  • Путин Испанийн хаантай утсаар ярьжээ

Путин Испанийн хаантай утсаар ярьжээ

2018/07/03

Долдугаар сарын 1-ний орой болсон Испани-Оросын тоглолт ДАШТ-ий нэг дуулиан болоод байгаа. Энэ тоглолтод ОХУ-ын баг алдарт “ялагдашгүй Армада”-г 4:3-ийн харьцаагаар хожиж шигшээд шалгарсан.

Тоглолтын дараа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Испанийн хаан Филипп VI рүү утсаар ярьсан хэмээн Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдээллээ.

Ерөнхийлөгч Путин Фернандо Йеррогоор удирдуулсан Испанийн багийн чадварлаг тоглолтыг шагширсан бөгөөд “гэхдээ харамсалтай нь энэ удаад Оросын багийн сонгосон тоглолтын стратеги зөв байлаа” хэмээн хэлсэн гэж Песков хэлжээ.

Филипп VI хаан Оросын багийн ДАШТ-ий 1/4  шигшээд шалгарсанд баяр хүргэсэн байна.

Путин Испанийн хааныг дуртай цагтаа Орост айлчлан ирэхийг урьжээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин