• Эхлэл
  • Екатеринбургийн Зоопарк бяцхан гүрвэлтэй боллоо

Екатеринбургийн Зоопарк бяцхан гүрвэлтэй боллоо

2018/07/04

ОХУ-ын Екатеринбург хотын зоопаркийн судалт гүрвэлүүд бүл нэмлээ. Энэ нь анхны тохиолдол юм. Өндгийг бараг хагас жил инкубаторт байлгасан бөгөөд зургадугаар сарын 16-ны өдөр өндөг хагарч бяцхан гүрвэл төржээ. Бяцхан гүрвэлийг тусгай орчинд байлгаж, аалз, хүрэлзгэнэ, бөднийн өндгөөр хооллож байгаа ажээ.

“Судалт гүрвэл үр төлөө өгсөн анхны тохиолдол боллоо. Гүрвэлүүдийг 2015 онд Пермээс авчирсан. Одоогоор Оросын хэд хэдэн зоопарк судалт гүрвэлтэй боловч бүгд ганцаараа байдаг. Зоопаркийн нөхцөлд гүрвэл үр төлөө өгөх нь их ховор учраас манай тохиолдол тун өвөрмөц юм' хэмээн зоопаркийн хэвлэлийн мэдээнд өгүүлжээ. Судалт гүрвэл нь гүрвэлийн төрлүүд дотроо том биетэйд тооцогддог махчин амьтан юм.

Эх сурвалж: РИА НОВОСТИ


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин