• Эхлэл
  • Монополийн эсрэг алба ”Цум” дэлгүүрийг буруутган хэрэг үүсгэжээ

Монополийн эсрэг алба ”Цум” дэлгүүрийг буруутган хэрэг үүсгэжээ

2018/07/05

Монополийн эсрэг Холбооны албаны Москва хотын салбар оновчгүй зар сурталчилгаа явуулсан гэсэн үндэслэлээр ЦУМ дэлгүүрийн эсрэг хэрэг үүсгэсэн тухайгаа мэдээллээ.

“ЦУМ дэлгүүрийг зар сурталчилгааны тухай хуулийг зөрчсөн гэж үзэж байна. ЦУМ нь нийслэлийн нийтийн тээврийн автобуснууд дээр “Шилдэг сонголт, шилдэг үнэ” гэсэн сурталчилгаа нь бодит үнэнд нийцээгүй” хэмээн албан мэдээнд дурдсан байна.

ЦУМ дэлгүүрийн сурталчилгаа нь бодит үнэнд нийцээгүй, өрсөлдөгч нараасаа юугаар давуу талаарх мэдээлэл байхгүй, сурталчилж байгаа бараа, бүтээгдэхүүний талаарх мэдээлэл байхгүй, мөн тэдгээр бараа, бүтээгдэхүүний олж авах, хэрэглэх заавар байхгүй гэсэн үндэслэлүүдийг Монополийн эсрэг газар тавьжээ.

Хэргийг энэ долдугаар сарын 24-нд авч хэлэлцэх тов гарчээ. Хэрвээ ЦУМ дэлгүүр Зар сурталчилгааны тухай хуулийг зөрчсөн гэж үзвэл 100 мянгаас 500 мянга хүртэлх рублийн мөнгөн торгууль ногдуулах хуулийн заалттай юм.

Эх сурвалж: РИА НОВОСТИ


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин