• Эхлэл
  • ОХУ: Арктикийг хөгжүүлэх тусгай нэгж байгуулна

ОХУ: Арктикийг хөгжүүлэх тусгай нэгж байгуулна

2018/07/06

ОХУ-ын Засгийн газар Арктикийг хөгжүүлэх ажлыг зохицуулж, зохион байгуулах нэгж байгуулна хэмээн ОХУ-ын Ерөнхийлөгчийн Алс Дорнодыг хариуцсан бүрэн эрхт төлөөлөгч Юрий Трутнев хэллээ. Ерөнхийлөгч Владимир Путин тангаргаа өргөсний дараа шинэ Засгийн газрыг бүрдүүлэхэд Юрий Трутневийг Алс Дорнодоос гадна Арктик хариуцсан төлөөлөгчөөр томилсон юм.

“Арктикийн асуудлыг эхнээс нь эхлээд, бүх зүйлийг системтэй болгох хэрэгтэй. Бид Алс Дорнодод ийм маягаар ажилласан. Алс Дорнодод хийсэн бидний ажилд шүүмжлэх зүйл байгаа л байх, гэхдээ өдөр ирэх тусам төгөлдөржүүлж байгаа. Алс Дорнодын хөгжлийн асуудал нь одоо систем болсон” хэмээн Трутнев хэлжээ.

Арктикийг хөгжүүлэх ажлууд энд тэнд, хоорондоо уялдаа холбоогүй байгааг тэр хэлээд энэ бүхнийг зангидах нэгж хэрэгтэй байгаа гэлээ.

Арктикийг хөгжүүлэх нь өргөн хүрээтэй ажил байх болно, бас байгаль цаг уурын хүнд ширүүн нөхцөлтэй учраас маш том сорилтыг бидэнд тулгаж байна гэж Трутнев хэллээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин